UBLife Logo
Кино

“Харри Поттер”-т хэн хэн тоглох вэ?

“Харри Поттер”-т хэн хэн тоглох вэ?

HBO компаниас Харри Поттерийн шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрсийг зарлалаа. Цуврал 2027 онд нээлтээ хийнэ.

Арабелла Стэнтон - Гермиона Грейнжер

Арабелла Стэнтон бол “Матильда” мюзиклд Матильдад тоглож, нэрд гарсан жүжигчин. Одоо 11 настай. Их Британийн театрын академи, Гилфорд урлагийн сургуульд суралцсан. Бишгүүр хөгжим чадмаг эзэмшсэн, гүйлт, хоккей, усанд сэлэлтийн спортоор хичээллэдэг. Гермионагийн дүрд яг тохирно гэж үнэлэгдээд байгаа.

Доминик Маклафлин - Харри Поттер

Гоц авьяастай хүүхдүүдийн тухай “Grow” кинонд тоглосон. Энэ кино 2025 онд нээлтээ хийх юм.

Аластер Стаут - Рон Уизли

Аластер Стаутын хувьд “Харри Поттер” анхных нь кино. Гэхдээ тэр төмсний сурталчилгаанд оролцож байсан. Нийт 32 мянган өрсөлдөгчөөс сонгогдсон.

Альбус Дамблдор - Жон Литгоу

АНУ-ын жүжигчин Жон Литгоу сонгогджээ. Тэрээр “Алтан бөмбөрцөг” шагналыг 2, “Эмми” шагналыг 6, “Тони” шагналыг хоёр удаа хүртэж байсан. Оскар, Грэммийн шагналд нэр дэвшиж байсан. Нийт 100 гаруй кинонд дүр бүтээжээ.

Северус Снейп - Паапа Эссиеда

Профессор Северус Снейпийг англи жүжигчин Паапа Эссьеда бүтээнэ. Театрын жүжигчин гэдгээрээ алдартай.

Профессор Макгонагал — Жанет Мактир

Жанет Мактир хоёр удаа Оскарт нэр дэвшиж байсан. “Алтан бөмбөрцөг”, “Тони” шагналт. 30 гаруй кинонд тоглосон.

Профессор Квиринус Квиррелл - Люк Таллон

Таллон бол театрын жүжигчин. Их Британиас өөр оронд төдийлөн танигдаагүй.

Хагрид - Ник Фрост

Ник Фрост “Spaced” цувралаар олны танил болсон. Хошин шог үзүүлбэрт оролцдог.

Аргус Филч — Пол Уайтхаус

Нийт 30 кинонд дүр бүтээсэн.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.