Энэ онд төгсгөлийн хэсэг нь цацагдах товтой байсан “Squid Game” цувралын гуравдугаар улирлын шинэ ангиуд зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ. Тус цувралын үндсэн постер үргэлж олны анхаарлыг татдаг.

Постерын нүүрэнд Ги Хун, Мёнки, Дэ Хо, Ён шик, Гүм жа, Симё нар шинэ тоглоомтой тулгарахдаа айдас, сонор сэрэмжээр дүүрэн байгааг харуулжээ. Сүүлийн тоглолтод амьд үлдсэн тэдний ард хүүхдийн гар зураг мэт, оддоор дүүрэн ханаар хүрээлэгдсэн шинэ тоглоомын талбайг дүрсэлсэн байна. Энэ нь хүүхэд насны дурсамж, гэнэн цайлган сэтгэлийг сэдрээдэг тоглоомын арын дэвсгэр дээр хамгийн харгис үйл явдлууд өрнөдөг “Squid Game”-ийн өвөрмөц тал нь билээ.