UBLife Logo
Ном

ОХУ-д Рюү Мүракамигийн номуудыг устгана

ОХУ-д Рюү Мүракамигийн номуудыг устгана

BBC

ОХУ-ын номын дэлгүүрүүдэд “Торговый дом БММ” компаниас нэгэн захидал иржээ. Захидалд "Рипол Классик”, “Дом историй” хэвлэлийн газраас гаргасан 37 номын нэр бичигдсэн байсан бөгөөд хэрэгт холбогдохгүйн тулд тэднийг буцаан өгөх, эсвэл нэн даруй устгахыг хүссэн байжээ. Номыг устгасан тохиолдолд устгаж байгаагаа баталгаажуулахыг хүсжээ. Энэхүү бүтээлүүдэд ОХУ-ын хуульд таарахгүй зүйл байгаа гэж  "Торговый дом БММ” тайлбарласан байна.

Жагсаалтад Америкийн зохиолч, Пулитцер шагналын эзэн Жеффри Евгенидес (The Virgin Suicides, Middlesex гэсэн 2 ном), гүн ухаанч Славой Жижек (Жижекийн хошин шог), зохиолч Виктор Ерофеев (Русский апокалипсис, Энциклопедия русской души), Рюү Мүраками (Экстаз, Караоке, Отель "Раффлз", Топаз) нар оржээ.

“Рипол Классик” хэвлэлийн газрын эзэн Сергей Макаренков “Миний бодлоор энэ явдал LGBT хуультай холбоотой байх. БММ компаниас сайн асууж тодруулах шаардлагатай. “Эксмо”-гийн номуудыг хураан авсантай л ижил зүйл. Ийм жагсаалт гарсаар байх болно” гэж Би-би-си-гийн сэтгүүлчид ярьжээ.

Тавдугаар сарын 15-нд Москва хотын шүүхээс Popcorn Books, Individuum хэвлэлийн газруудын номд LGBT-г сурталчилсан хэмээн захирлуудыг нь гэрийн хорионд оруулах шийдвэр гаргасан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.