Францын нийслэлд 55 дахь удаагийн “Paris Air Show” буюу "Ле Бурже” явагдаж байна.

Уламжлал ёсоор үзэсгэлэнд иргэний, цэргийн нисэх болон сансрын салбарын шинэ технологийг танилцуулж байна.

Энэ жилийн шоу 48 орны 2500 оролцогчтой.

Анхаарлын төвд байгаа Airbus компани аль хэдийн Польш, Япон, Саудын Араб улсуудтай гэрээ байгуулаад байна.

Харин Boeing компани иргэний болон цэргийн 777-300ER, F-15 Eagle, CH-47 Chinook, KC-46 Pegasus, P-8 Poseidon онгоцнууд авчирсан байна.

Сүүлийн үеийн дайн дажнаас болоод Парисын шоуны хамгийн эрэлт хэрэгцээтэй бараа нь нисгэгчгүй нисэх төхөөрөмж, дроноос хамгаалах систем болоод байгаа.

Израилын Elbit Systems, Rafael, IAI and Uvision компаниуд цэрэг, дайны нисгэгчгүй төхөөрөмж авчирсан ч Францын Засгийн газраас хоригложээ.

“Paris Air Show” үзсгэлэн худалдаа энэ сарын 16-19-нд зөвхөн салбарынхандаа нээлттэй ажиллах бөгөөд 20-22-нд энгийн үзэгчид ч үзэж болох юм.




