UBLife Logo
Спорт

М.Цэрэнжавын хүрэн халзан их насанд түрүүллээ

М.Цэрэнжавын хүрэн халзан их насанд түрүүллээ

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын их насны уралдаан өндөрлөлөө.

Их насанд 161 хурдан хүлэг өрсөлдаж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Монгол Улсын манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ.

-Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Ерөөлтийн халтар

-Айргийн гуравт, Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач М.Алтан-Очирын хээр

-Айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Монгол Улсын алдарт уяач А.Нямбаатарын халтар

-Айргийн тавд, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Т.Ихбаярын хул тус тус хурдаллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.