UBLife Logo
Спорт

Баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

7 сарын 12

07:00-11:00

Соёолон насны морьдын уралдаан, Хүй долоон худаг

08:00-11:00

Шагайн харвааны шигшээ 8 багийн тэмцээн, Үндэсний шагайн харвааны асар

08:00-11:00

Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг, Сурын талбай

09:00-10:30

Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн

09:00-11:00

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн

11:00-12:00

Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн

11:00-12:30

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн

11:00-14:00

Шагайн харвааны шигшээ харваа үзүүр, түрүүний тэмцээн, Үндэсний шагайн харвааны асар

11:00-15:00

Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг, Сурын талбай

11:00-18:00

“СОЁЛЫН НААДАМ” (Тусгай хөтөлбөрөөр), Хүй долоон худаг

12:00-14:00

Дааганы уралдаан, Хүй долоон худаг

13:00-14:30

Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн

13:00-14:30

Хүчит бөхийн барилдааны тавын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн

14:30-15:30

Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг харваачдын шагнал гардуулах арга хэмжээ, Үндэсний шагайн харвааны асар

14:30-15:30

Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн

14:30-16:00

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн

15:00-16:00

Үндэсний сурын түрүү тодруулах 16 харваачдын шигшээ харваа, Сурын талбай

16:00-16:30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн

16:30-17:30

Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн

16:30-17:30

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн

17:30-18:00

Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн

18:00-18:30

Дархан аваргуудад хүндэтгэл үзүүлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн

18:30-19:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол биелүүлсэн бөхчүүдэд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн

19:00-20:00

Хүчит бөхийн барилдааны наймын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн

20:00-20:30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Улсын заан” цолны болзол биелүүлсэн бөхчүүдэд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн

20:30-21:00

Хүчит бөхийн барилдааны есийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн

21:00-21:30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн

21:30-22:00

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ, Төв цэнгэлдэх хүрээлэн

- Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг хааж үг хэлнэ. - ХААЛТЫН ТОГЛОЛТ (Тусгай хөтөлбөрөөр) - Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.