UBLife Logo
Спорт

Цэргийн арслан Г.Жамбалдорж допингийн торгуулиа дуусгаад эхний барилдаандаа түрүүллээ

Цэргийн арслан Г.Жамбалдорж допингийн торгуулиа дуусгаад эхний барилдаандаа түрүүллээ

Өмнөх жилийн Үндэсний Их баяр наадмын үеэр авсан сорьсноос нь допинг илэрч, барилдах эрхээ 3 жилээр хасуулсан Г.Жамбалдоржийн шийтгэлийг 1 жил болгож, хөнгөлсөн билээ.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул тэрбээр хориотой эм, бэлдмэл хууль бусаар борлуулдаг этгээдийн мэдээллийг тодруулах ажилд тусалсан тул ийнхүү ийнхүү шийтгэлийн хугацааг нь бууруулах үндэслэл болсон.

Улмаар 7-р сарын 13-ний өдрөөс барилдах эрх нь сэргэсэн цэргийн арслан Г.Жамбалдорж Хүй 7 худагт явагдсан Уяачдын наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүллээ.

Энэ наадмын үзүүр бөхөөр Дундговь аймгийн харьяат аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар шалгарсан. Тэрбээр Үндэсний Их баяр наадамд зодоглож, гурав давсан билээ.

Харин Их шөвөгт улсын начин Т.Дүгэрдорж, Төв аймгийн арслан Н.Дашдаваа нар үлдсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.