UBLife Logo
Боловсрол

Олон улсын физикийн 55 дугаар олимпиадaд оролцох Монгол Улсын баг Францыг зорив

Ub.life
Ub.life
Олон улсын физикийн 55 дугаар олимпиадaд оролцох Монгол Улсын баг Францыг зорив

Олон улсын физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсыг төлөөлж өрсөлдөх сурагчид өнөөдөр тус олимпиад зохион байгуулагдах Франц улсыг зорив. Олимпиад энэ сарын 17-25-нд Парист болох бөгөөд 94 орны 450 гаруй сурагч, 350 гаруй багш, дасгалжуулагч, ажиглагчид оролцоно. Улс орнууд дотооддоо явуулдаг хамгийн том физикийн олимпиадын дүнгээр эхний таван байрт жагссан аваргуудаар үндэсний багаа бүрдүүлэн олон улсын олимпиадад оролцдог бөгөөд физикийн онолын бодлого, лабораторийн ажил гүйцэтгэх туршилт гэсэн үндсэн хоёр шаттай байдаг аж.

Өнгөрсөн жил олон улсын физикийн олимпиад Иран улсад зохиогдож, 40 орны баг сурагчид физикийн шинжлэх ухааны мэдлэгээ сорин уралджээ.

Олон улсын физикийн 55 дугаар олимпиадад оролцох Монгол Улсын багийн сурагчид:

Мөнхтулгын Мөнх-Оргил (1-р сургууль, 11-р анги)Гүрбазарын Батбаяр (Байгаль-Эх лицей сургууль, 12-р анги)Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги)Эрхэмбаярын Ичинбат (Байгаль-Эх лицей сургууль, 11-р анги)Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги)

Багийн ахлагч:

Г.Мөнхбаяр (МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор)М.Отгонбаатар (МУИС-ийн Физикийн тэнхимийн багш)

Дасгалжуулагч багш:

Ц.Гантөмөр (МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, профессор)Я.Мөнхсайхан (МУБИС-ийн багш, доктор)

Ажиглагч багш:

Н.Оюунчимэг (НЕБ-ын 1-р сургуулийн багш)Б.Булгамаа (НЕБ-ын Байгаль-Эх лицей сургуулийн багш)Г.Буянхишиг (НЕБ-ын Байгаль-Эх лицей сургуулийн багш)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.