Холливудын үлгэр жишээ аав, супер баатар Вин Дизель өнөөдөр 58 нас хүрлээ. Түүний жинхэнэ нэрийг Марк Синклер гэдэг. Тэрээр 1967 оны энэ өдөр Калифорнийд төрсөн. Төрсөн эцгээ тэр огт харж байгаагүй бөгөөд Марк хүүг Ирвинг Винсент хэмээх хойд аав нь өсгөн хүмүүжүүлжээ. Ирвинг театрын менежер, жүжиглэх урлагийн багш хүн байлаа.

Марк багаасаа театрт дуртай, анхны дүрээ 7 настайдаа бүтээсэн юм. Гэвч театраас орлого олохгүй байсан тул орхиж, Манхэттенд байх “Туннель” клубт хамгаалагчийн ажилд орсон байна. Сүртэй харагдахын тулд үсээ хусуулж, нэрээ Вин Дизель болгон сольжээ.

Холливудын анхны кино нь 1990 оны “Awakenings” байлаа. Титрт нэр нь гараагүй ч тэр Робин Уильямс, Роберт Де Ниро нартай хамт тоглосондоо баяртай байлаа. Зургаан жилийн дараа Дизель “Strays” хэмээх хар тамхины наймаачны тухай киног найруулсан юм. Гэхдээ тэр найруулагчийн ажлаа орхиж, жүжигчний мэргэжилдээ бүрэн шилжсэн.
Saving Private Ryan

Алдарт Стивен Спилберг түүнд тун жижигхэн дүр өгсөн. Хэдхэн үг хэлээд киноны эхний хагаст алагддаг ч Вин их баяртай байлаа. Учир нь тэр өөрийн камераа бариад зураг авалтын талбар дээр зураг авч, найруулагчийн ажилд суралцах гэж ихээхэн хичээж байжээ.
The Iron Giant

Кино амжилт олоогүй ч энэ киноноос эхлэн Вин алдаршиж эхэлсэн юм.
Pitch Black

Сансрын адал явдалт энэ кино Вин Дизелийг алдаршуулсан билээ. Холливудад яг ийм баатар хэрэгтэй байлаа. Зэрлэг бүдүүлэг, догшин ширүүн баатрууд алга болоод байв. Тэр үед нэгэн найруулагч “Тулаантай киноны баатрууд бүгд тэтгэвэртээ гарчээ. Одоо хэн гар буу бариад гүйх болж байна. Ди Каприог гүйлгэлтэй биш дээ” гэж бичиж байв. Үнэхээр Ди Каприо буу бариад гүйж эхэлсэн ч Дизельд буу илүү зохиж байлаа. Риддик бол Дизелийн хамгийн сайн дүр ч байж болно. Энэ киноны дараа Риддикийн хэд хэдэн кино гарч, анимэ, видео тоглоом, комикс, ном гарсан гэж байгаа.
Boiler Room

Санхүүч Крис Варикийн дүрийг бүтээсэн.
xXx

“Гурван Икс” киноны санал ирэхэд Вин супер од болчихсон, маш их хэмжээний мөнгө нэхдэг болсон байв. Найруулагч Роб Коэн мэдээж өгсөн, кино ч амжилттай. Экстрим спорттой энэ кино Дизелийн нэр хүндийг улам өргөсөн.
Find Me Guilty

Мафийн боссын шүүх хурлын талаар өгүүлдэг энэ кинонд Вин хиймэл үс зүүсэн.
Babylon A.D.

Оросын мэдэлд байх хүйтэн Сибирь, АНУ-ын эзэмшлийн диваажин. Сибирьд хөөгдсөн хөлсний этгээд Туроп нэгэн бүсгүйг хил давуулж өгвөл, АНУ-д эргэн очих боломжтой болно.
Guardians of the Galaxy

Энэ кинонд Винд бараг үг хэлдэггүй модны дүр оногдсон. “Би Грут байна” гээд л явж байдаг мод ч Дизель дүрдээ тун их анхаарсан юм. “Би Грут байна” гэдгээ тэр орос, франц, испани, португал, хятад зэрэг 15 хэлээр хэлээд сурсан гэж байгаа.
The Last Witch Hunter

Олон ангитай цуврал байхаар хийсэн ч шүүмжлэгчдээс болоод зогссон. Үүнд Дизелийн буруу байхгүй.
The Fast and the Furious

XXI зууны хамгийн амжилттай олон ангит бүтээлүүдийн нэг энэ кино дараагийн анги гарах болгондоо улам их мөнгө олж байгаа. Харин хамгийн эхний анги нь зардал мөнгө бага байсан ч зохиол нь илүү сайн байсан. Вин энэ ангид дөнгөж 2 сая доллароор тоглож байлаа. Ер нь шүүмжлэгчид эхний ангийг нь бүх цаг үеийн хамгийн шилдэг машины уралдаан, хөөцөлдөөнтэй кино гэж үздэг.