Өнөө жилийн Үндэсний Их баяр наадмын түрүү бөх Энхтүвшиний Батмагнайгийн улсын арслан цолны мялаалга наадам 8-р сарын 12, 13-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн нутаг дахь Дуурсахын хөндийд болов.
Энэ наадамд улсын заан Д.Хүдэрбулга, харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Э.Ууганбаяр, Б.Цэдэнсодном нарын тэргүүтэй 10 улсын цолтон, нийтдээ 128 бөх зодоглосон.
Улмаар Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо долоо давж түрүүлэв.
Улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэсэн бол Их шөвөгт улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Ш.Пүрэвгарьд нар шалгарлаа.
Уг наадмын түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 саяын бай шагнал гардсан.
