UBLife Logo
Кино

Зуны төгсгөлд үзэхэд тохиромжтой, тэр болгон хүмүүсийн мэддэггүй 7 кино

Зуны төгсгөлд үзэхэд тохиромжтой, тэр болгон хүмүүсийн мэддэггүй 7 кино

Зун бол аялал, хайр дурлал, эрх чөлөө, бас бага зэрэг хөнгөн гуниг санагдуулдаг улирал. Харин намар ойртож буй энэ үед зуны халуун хэмнэлээ удаашруулж, сэтгэлээ тайвшруулахад кино үзэхээс илүү тохиромжтой зүйл ховор. Танд зуны төгсгөл, намрын эхний өдрүүдэд үзэхэд яг тохирох 7 кино санал болгож байна.


1. Columbus (2017)

Уран барилгын гайхамшиг, жижиг хотын нам гүм орчин, хоёр хүний хооронд үүсэх дотно яриа. Яг зуны оройн тайван цаг агаар шиг нам гүм, гоо зүйн мэдрэмжтэй кино.

2. Kings of Summer (2013)

Гэр бүлээсээ зугтан ой модонд шинэ амьдрал эхлүүлэхээр шийдсэн гурван хүүгийн түүх. Залуу нас, эрх чөлөө, зуны адал явдлын тухай хөгжилтэй бас уянгалаг бүтээл.

3. Liberal Arts (2012)

30 шүргэж яваа залуу ба коллежийн оюутан охины учралын тухай өгүүлнэ. Насны зөрүүтэй байдал, мөрөөдөл, оюун санааны аялал, танин мэдэхүйн тухай намуухан, романтик кино.

4. The Way Way Back (2013)

Өөртөө итгэлгүй хүүг нэгэн зун усан паркийн ажилтантай нөхөрлөснөөр амьдрал нь өөрчлөгдөж буй тухай түүх. Амьдралд гэрэл гэгээ оруулж ирдэг хүмүүсийн тухай дулаахан, хөгтэй, хайр татам бүтээл.

5. Adventureland (2009)

80-аад оны зуны сүүлийн өдрүүд, паркын ажилтнуудын хайр дурлал, нөхөрлөлийн тухай кино. Дурсамж, хөгжим, романтик мэдрэмж дүүрэн байх болно.

6. Paterson (2016)

Өдөр бүр давтагддаг нэгэн хэвийн мэт амьдралд ч яруу найраг, уянгалаг гоо үзэсгэлэн оршсоор байдгийг харуулсан бүтээл. Намрын эхлэл өдрүүдийн нам гүмийг мэдрүүлэх онцгой кино.

7. Our Idiot Brother (2011)

Энгийн, өөдрөг, жаахан “тэнэг” ахынхаа ачаар амьдралаа шинэ өнцгөөс харж эхэлж буй гэр бүлийн тухай кино. Хөнгөн атлаа ухаарал төрүүлэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.