UBLife Logo
Анхаарлын төвд

“Vogue” сэтгүүлийн шинэ ерөнхий эрхлэгч сонгогдов уу?

“Vogue” сэтгүүлийн шинэ ерөнхий эрхлэгч сонгогдов уу?

Дэлхийн загварын салбарын гол тоглогч, “Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур 37 жилийн турш удирдсан албан тушаалаасаа буух болсноо өнгөрсөн зургаадугаар сард зарласан билээ.

Анна Винтурыг ажлаа хүлээлгэн өгөх тухай таагүй мэдээ сонссон ажилтнуудаа тэрээр тайвшруулж, “Би загварын салбар болон гайхалтай Met Gala арга хэмжээнд анхаарал хандуулсан хэвээрээ байх болно” хэмээн амлаад байсан юм.

Анна Винтур

Дээрх мэдээ гарснаас хойш түүнийг хэн орлож, дэлхийн загварын хамгийн алдартай сэтгүүлийг удирдах ва гэдэг асуултын хариу хүн бүхний сонирхлыг татсан.

Анна Винтур өөрийн залгамж халаагаар өдгөө Vogue.com сайтын эрхлэгчээр ажиллаж буй Хлое Малийг сонгох нь бараг тодорхой болж байгаа тухай “Page Six” мэдээлсэн. Хлое Маль нь жүжигчин Кэндис Берген, найруулагч Луй Маль нарын охин юм.

Анна Винтур

“Page Six”-ийн мэдээлснээр, “Vogue Runway”-ийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Николь Фелпс тэргүүтэй хүмүүс дээрх албан тушаалд өрсөлдсөн бөгөөд хамгийн боломжит хувилбар гэгдээд буй Хлое Маль өдгөө сүүлийн шатны ярилцлагад оролцож байх магадлал өндөр аж.

Кэндис Берген, Луй Маль нар охин Хлое Малийн хамт

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.