UBLife Logo
Newsfeed

Сурвалжилга: Алхмын зайд амьдралын бүхий л хэрэгцээг шийдэх “Шүншиг Гэгээн” хороолол

Сурвалжилга: Алхмын зайд амьдралын бүхий л хэрэгцээг шийдэх “Шүншиг Гэгээн” хороолол

Өнгөрөгч баасан гараг буюу энэ сарын 6-нд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ХУД-ийн 8-р хороонд сүндэрлэх “Шүншиг Гэгээн” төслийн нээлт боллоо. Барилгын салбарт 20 жилийн хугацаанд амжилттай ажиллаж байгаа “МД Топ” ХХК тус төслийг хэрэгжүүлэгчээр шалгараад байна.

“МД Топ” компани өмнө нь “Шүншиг-1”, “Шүншиг-2”, “Шүншиг-3” хорооллыг барьж, ашиглалтад оруулсан туршлагатай компани юм. ХУД-ийн 8-р хорооны Сонсголонгийн 1-10 дугаар гудамж буюу нийт 24.77 га талбайд хэрэгжих бөгөөд тухайн байршилд нийт 2896 айлын орон сууц баригдана. “Шүншиг Гэгээн” төслийн нээлтээс онцлох 5 зүйлийг танилцуулъя.

1. Төр, хувийн хэвшлийн түншлэл

“Шүншиг Гэгээн” төслийг “МД Топ” компани НЗДТГ болон НОСК-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Тиймдээ ч нээлтийн үеэр эдгээр төрийн байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид оролцож, төслийг нээж үг хэлсэн.

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “НОСК-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гацсан, зогсонги байдалтай төслүүдийг шинэчлэн зохион байгуулж, хэрэгжилтийг нь урагшлуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих “Шүншиг гэгээн” төслийг иргэдэд танилцуулах, газар чөлөөлөлтийн явцын талаар мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулж байна. Тус төслийг өмнө нь өөр компани хэрэгжүүлж эхэлсэн боловч тодорхой шалтгааны улмаас удааширч, хэсэг хугацаанд гацсан. Тухайлбал, тодорхой хэмжээний газрыг чөлөөлсөн ч иргэдэд түрээсийн төлбөр олгохгүй байх, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө олгохгүй зэрэг асуудал гарч, зарим иргэн хохирсон нөхцөл байдал үүссэн. НОСК өнгөрсөн оны наймдугаар сард төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, “МД ТОП” ХХК-ийн “Шүншиг гэгээн” төсөл шалгарсан. Төсөл нийт 3-4 үе шаттай хэрэгжинэ. Эхний шатанд хамрагдах айлуудтай гурвалсан гэрээ байгуулж дууссан бөгөөд энэ хавраас барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа өмнө гарч байсан алдааг давтахгүй байх үүднээс санхүүгийн чадавхид өндөр шаардлага тавьсан. Сонгон шалгаруулалтын нийт онооны 50 хувийг санхүүгийн чадавхаар үнэлсэн. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө “Алсын хараа 2040” зорилттой төслийн концепц хэрхэн уялдаж буйг, түүнчлэн тухайн компанийн барилгын салбарт хэрэгжүүлсэн ажлын туршлагыг харгалзан үзсэн. “МД ТОП” компани нь өмнө нь “Шүншиг 1, 2, 3” төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Иймээс уг төсөл цаашид амжилттай хэрэгжинэ гэсэн итгэлтэй байна. Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ дэд бүтэц шийдэгдээгүй газарт дахин төлөвлөлт хийхгүй байх бодлогын өөрчлөлт хийж байгаа. Учир нь дэд бүтэцгүй бүсэд төсөл хэрэгжүүлэх нь удаашрах, гацах шалтгаан болдог. Иймээс зөвхөн дэд бүтэц шийдэгдсэн бүсэд дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх чиглэл баримталж байна” гэв.

2. Иргэдийн итгэлийг даасан төсөл

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд өмнө нь “Ивээлт цамхаг” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад 17 айлын газрыг чөлөөлсөн ч компанийн буруутай үйлдлээс болж тус төсөл гацсан. Дахин төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахад “МД Топ” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан юм. Төслийн хүрээнд 477 нэгж буюу нийтдээ 24,77 га талбарыг чөлөөлнө. Төсөл хэрэгжүүлэгч “МД Топ” компани амьдрах орчин нөхцөлгүй болсон, орон байр, хашаа байшин нь нураагдчихсан, түрээсийн төлбөрөө авч чадахгүй байгаа төслийн хохирогч болсон 17 өрхийн асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэж, гэрээ байгуулжээ. Мөн айл өрхүүдтэй гэрээ хийж, газар чөлөөлөлтийн ажлыг маш богино хугацаанд шуурхай үргэлжлүүлж байна. Өнгөрсөн оны 9, 10 дугаар сард 40 гаруй айл өрхтэй гэрээгээ хийгээд 4 сарын хугацаанд 1,4 га талбарт газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байж байна. Нээлтийн үеэр тус иргэд ч оролцсон бөгөөд итгэл даасан компани төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буйд баяртай байгаагаа онцлон хэлж байв.

ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Д.Алимаа “Өмнө нь 2021 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлыг хийхээр “Ивээлт цамхаг” гэж компани шалгарсан байсан. Гэвч компанийн чадамжаас шалтгаалаад төсөл хэрэгжиж чадалгүй 3 жилийн хугацаанд зогсонги байдалд орсон. Энэ төслийн хүрээнд 15 нэгж талбар дээр 34 айл газар чөлөөлсөн байсан. Эдгээр айлууд 3 жилийн турш хүлээлтийн байдалтай байлаа. Дахин шалгаруулалтаар “МД Топ” компани шалгарч, төсөл үргэлжилж байгаад баяртай байна. Компанийн төлөөллүүд ирж иргэдтэй уулзахад зураг төсөл, видео үзээд итгэлтэй байгаагүй ч өмнөх хэрэгжүүлсэн “Шүншиг-3” төслийн талбарт хүрэлцэн ирж, танилцаад компанийн чадамжийг хараад итгэл нь илт сэргэсэн. Манай хорооны оршин суугчид 60 жил амьдарсан, өөрийн эзэмшлийн газраа орчин үеийн, шинэ шийдэл бүхий үл хөдлөх хөрөнгөөр солиод аятай тухтай, аз жаргалтай сайхан амьдрах орон байртай болж байгаад нь хорооны засаг даргын хувьд баяртай байна. Эхний ээлжийн газар чөлөөлөлтийн ажил нэгдүгээр блокын хэмжээнд 100 хувь хийгдсэн. Газар чөлөөлөлт хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн” гэлээ.

3. Төлбөрийн уян хатан нөхцөл

“Шүншиг Гэгээн” төслийн нээлтийн үеэр төлбөрийн таатай нөхцлийг анхлан танилцууллаа. Тодруулбал, “Шүншиг Гэгээн” хорооллын нэг ам.метр талбай нь 4,9 сая төгрөг бөгөөд 25 хувийн урьдчилгаагаа бүтэн төлөөд үлдсэн 75 хувийг нь 60 сарын хугацаанд хуваан төлөх боломжийг худалдан авагчдадаа олгож буй юм. Өөрөөр хэлбэл, та байрны түрээсийн төлбөрт өгөх хэмжээний мөнгөн дүнг 60 сарын хугацаанд сар бүр хуваан төлөөд хувийн эзэмшлийн орон сууцтай болох боломж бүрджээ.

Нээлтийн үеэр шоурүүм-үүдээр зочиллоо. 47 ам.метр хоёр өрөө, 49.5 ам.метр хоёр өрөө, 60.5 ам.метр хоёр өрөө, 71 ам.метр 3 өрөө байрууд байв. Мөнгөн дүнг нь тооцоолбол, 47 ам.метр хоёр өрөө байрны нийт төлбөр 230,300,000₮ бөгөөд урьдчилгаа-25% (57,575,000₮), үлдэгдэл 75% болох төлбөрийн сар бүрийн төлөлт 2,878,750₮ байна.

Мөн “Шүншиг Гэгээн” төслийнхөн орон сууцаа гал тогооны тавилга, үүдний болон унтлагын өрөөний шкафийг чанарын стандарт хангасан материалаар хийж гүйцэтгэн, үнийн дүндээ багтаасан байна.

4. Чанартай материал

Эрүүл мэндийн шаардлага хангасан, чанартай материалыг сонгож, таны орон зайг бүтээж байна. Зөвхөн орон сууц бус, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг иж бүрнээр нь бүрдүүлж байна. Тодруулбал, хорт бодисын ялгаралгүй, хүүхэд, жирэмсэн эхэд аюулгүй, сургууль, эмнэлэгт ашиглах шаардлага хангасан, агаарын чанарын стандартыг бүрэн хангасан материалыг сонгосон. Жишээлбэл, усан бассейны байгууламжийг тус салбарт 37 жилийн түүхтэй, дэлхийд нэр хүндтэй LASWIM компанитай хамтран гүйцэтгэнэ. Фитнессийн тоног төхөөрөмжөө дэлхийд алдартай Shua компанийн бүтээгдэхүүнээс сонгож, хэрэглэгчдэдээ үйлчлэх бол “МАК Билдинг Материас”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”, “Монцемент” зэрэг Монголдоо үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, үйл ажиллагаа нь жигдэрсэн компаниудтай хамтран ажиллаж буйгаараа онцлог.

5. Амьдрах таатай орчин

Зөв зохион байгуулалт, нар халхлагдахгүй том цонхнууд таны өдөр тутмын амьдралд гэрэл гэгээг хангалттай оруулахуйц байхаар төлөвлөгдсөн. Уг төсөл нь нийт 24.77 га талбайд хэрэгжих бөгөөд 720 ортой хүүхдийн цэцэрлэг, тус бүр 1250 хүүхдийн багтаамжтай хоёр сургууль, усан бассейн бүхий спорт цогцолбор, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжаас бүрдсэн цогц төлөвлөлттэй. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 1.4 га талбайд орон сууц барихаар иргэдтэй гэрээ байгуулсан. Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

“МД ТОП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Төвшинзаяа “Бид төслийг 2026 оны нэгдүгээр улиралд эхлүүлж, 2030 оны дөрөвдүгээр улиралд дуусгахаар төлөвлөж байна. Манай компани өмнөх компанийн үед хохирсон айлуудын асуудлыг шийдвэрлэж, эхний ээлжийн барилгад хамрагдах өрхүүдтэй нөхөн олговрын нөхцөлийг тохиролцсон. Одоогоор эхний ээлжийн барилгын талбайг чөлөөлж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Энэ жил нэг блок буюу гурван орон сууцны барилга барьж, 2027 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн төслийн хүрээнд хамрагдах өрхүүдийн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Бид зөвхөн барилга барихаар зориогүй. Манай хамт олон айл бүрд аз жаргал түгээхийг зорьж гэрэл гэгээ, инээд цалгисан бүтээн байгуулалтыг бүтээх жишиг төсөл болгохоор зорьж байна” гэв.

Хэрвээ та “Шүншиг Гэгээн” төслийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дарна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...