UBLife Logo
Загвар

Фото: Донателла Версаче, Милан хот Жоржио Арманиг тэнгэрт үдэж мордууллаа

Фото: Донателла Версаче, Милан хот Жоржио Арманиг тэнгэрт үдэж мордууллаа

Энэ сарын 4-нд хорвоог орхисон Италийн алдарт загвар зохион бүтээгч Жоржио Арманитай салах ёслол Милан хотод боллоо.

Ёслол Armani/Teatro-д болсон бөгөөд хоёр хоног үргэлжиллээ.

Ёслолын өмнө жирийн иргэд болон Armani компанийн ажилтнууд гэсэн хоёр тусдаа дараалал үүссэн бөгөөд Арманигийн гэрээслэл ёсоор ажилтнуудыг эхлэн оруулсан байна.

Арманиг үдэн мордуулахаар загвар зохион бүтээгчид Донателла Версаче, Эннио Капаза, Алессандро Энрикес, дуучин Алексия, найруулагч Жузеппе Торнаторе, Габриэле Сальваторес болон олон алдартан цугларсан байв.

Танхимд Арманигийн инээмсэглэж байгаа хөрөг зураг, “Миний үлдээсэн өв бол эрхэлсэн ажилдаа үнэнч байх, хүмүүсийг хайрлах, хүндлэх болон бодит үнэнийг дүрслэх явдал юм. Үүнээс бүх зүйл эхэлдэг” гэсэн үг хадаастай байлаа.

Түүний оршуулах ёслол өнөөдөр буюу есдүгээр сарын 8-нд болно.

Энэ өдрийг Милан хотод гашуудлын өдөр болгон зарлажээ. Хотын бүх албан байгууллагад хотын албан ёсны далбааг бөхийлгөн хүндэтгэл үзүүлэх юм.

Ferrari компанийн тэргүүн Жон Элканн, түүний гэргий Лавиния Борромео

Оршуулах ёслолыг гэр бүлийн хүрээнд хийх болно.

Найруулагч Габриэле Сальваторес
Милан хотын дарга Жузеппе Сала
Анжела Миссони
Донателла Версаче
MinervaHub компанийн тэргүүн Маттео Марцотто, Нора Шкрели
Супермодель Валерия Мацца
ҮОХ-ны ерөнхийлөгч Жованни Малаго
Европарламентын гишүүн Летиция Моратти

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.