UBLife Logo
Спорт

Чөлөөт бөхийн ДАШТ: Садулаевт виз олгосонгүй

Чөлөөт бөхийн ДАШТ: Садулаевт виз олгосонгүй

Энэ сарын 13-21-нд Хорватын Загреб хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ болох гэж байна.

Тус тэмцээний хамгийн сонирхолтой жин нь эрэгтэй 97 кг байлаа. Учир нь энэ жинд Оросын Садулаев, Америкийн Снайдер, Бахрейний Тажудинов нар өрсөлдөх байв. Гэвч харамсалтай нь Хорватын Засгийн газраас Абдулрашид Садулаевт виз олгосонгүй. Учир нь тэрээр Украины дайныг дэмжсэн арга хэмжээнд оролцож байжээ. Түүний оронд 97 кг-д Магомед Курбанов барилдах болжээ. “Дагестан танк” өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн визгүйн улмаас Европын АШТ-д оролцож чадаагүй юм.

Садулаеваас гадна Муса Мехтиханов (57 килограмм), Сайан Казырык (70 килограмм), Заурбек Сидаков (74 килограмм), Ахмед Усманов (79 килограмм), Абдулла Курбанов (125 килограмм) нарын виз гарсангүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.