Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэй 97 кг жинд ОХУ-ыг төлөөлөн, Магомед Курбанов барилдана. Тэрээр “Дагестан танк” Садулаевыг орлож байгаа.
Магомед Гусейнович Курбанов 32 настай.
- Тэрээр Дагестаны Зибирхали тосгонд төрж өссөн. Түүнийг төрж байхад нутагт нь дайн болж байсан тул спорт танхим явах замд нь буу, сумны хонгио, сэг байнга тааралддаг байжээ.
- Курбанов багадаа эцгаа алдсан тул ахмад хүүгийн хувьд гэр бүлээ авч явах ёстой болсон.
-Нэг удаа машины маш том осолд орж, цонхоор шидэгдсэн. Эмч нар дэлүүг нь авч, амийг нь аварч байжээ.
- Курбанов барилгын ажлыг үзэн яддаг. Учир нь их хэмжээний өрөнд ороод барилга дээр удаан хугацаанд ажиллахаас өөр аргагүйд хүрсэн юм. Өрөө төлөөд л барилгаас гарч явсан байна.
- Магомед 2014 оноос Хасавюртад ирж, чөлөөт бөхөөр тогтмол хичээллэж эхэлсэн. Тэрээр өглөөнөөс үдэш болтол бэлтгэл хийдэг байлаа. Учир нь чөлөөт бөх түүний хувьд амьдралаа дээшлүүлэх ганц боломж байсан юм.
***
Магомед Курбанов - ОХУ-ын хошй аварга, Европын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт. Энэ жилийн Европын АШТ-ий 97 кг жинд мөнгөн медаль хүртсэн.