Энэ сарын 13-21-нд Хорватын Загреб хотод чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өчигдөр гурав дахь багц медалийн эзэд тодорлоо. Манай шигшээ баг хоёр дахь медалиа хүртсэн сайхан амжилттай өдөр байлаа. Эмэгтэйчүүдийн 59 кг-д зодоглосон ОУХМ Тогтохын Алтжин хүрэл медалийн төлөөх барилдаанд Оросын бөх Анастасия Сиделниковаг 6:4 ялж, дэлхийн медальтан боллоо.

Өчигдөр эрчүүдийн тэмцээн өндөрлөж, багийн дүнгээр Ираны баг 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтай, 145 оноотой тэргүүлж, АНУ (3-1-1) 134 оноо, Японы шигшээ (2-2-1) 111 оноотой гуравт бичигдлээ. Снайдер 4 дэх удаага дэлхийн аварга болсон амжилттай.


4 дэх өдрийн медальтнууд
Эрэгтэй
65 кг
1. Рахман Амузадхалили (Иран). 2. Котаро Кийока (Япон).
3. Реал Вудс (АНУ), Умиджон Жалолов (Узбекистан).
97 кг
1. Кайл Снайдер (АНУ). 2. Амирали Азарпира (Иран).
3. Ахмед Тажудинов (Бахрейн), Араш Ёшида (Япон).

Эмэгтэй
55 кг
1. Кйон Рйон Ох (БНАСАУ). 2. Екатерина Вербина (ОХУ).
3. Совака Үшида (Япон), Андреа Баетрис Ана (Румын).
59 кг
1. Сакүра Ониши (Япон). 2. Мария Винник (Украин).
3. Т.Алтжин (Монгол), Лоранс Борегард (Канад).