UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: Эрэгтэйчүүдийн ДАШТ-ий тухай хэдэн тоо баримт

Чөлөөт бөх: Эрэгтэйчүүдийн ДАШТ-ий тухай хэдэн тоо баримт

Хорватын нийслэлд чөлөөт бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эмэгтэйчүүд барилдаад чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөж, сонгомол барилдаан эхлэх юм. Ингээд эрэгтэйчүүдийн ДАШТ-ий тухай хэдэн тоо баримт танилцуулья.

- Эрэгтэй 70 кг жинд авсан Т.Тулгын мөнгөн медаль бол Монголын шигшээ багийн ДАШТ-ээс авсан 80 дахь медаль, 29 дэх мөнгөн медаль байлаа.  

- Энэ удаагийн ДАШТ залуучуудын тэмцээн байлаа гэж хэлэхэд болно. Зургаан дэлхийн аварга нь 25-аас залуу байсан. Нийт 10 жингийн аваргуудын дундаж нас нь 25 байлаа.

- 2025 оны хамгийн залуу дэлхийн аварга нь Кота Такахаши (74 кг), Чан Сон Хан (57 кг) нар. Тэд 22 настай. Хамгийн ахмад нь 30 настай Завур Угуев.

- Дэлхийн аварга цолоо хамгаалсан ганц бөх нь Ираны Амир Заре (125 кг). 2024 онд болсон бүрэн бус ДАШТ-ийг тооцоогүй болно.

- Энэ жил хамгийн тасархай түрүүлсэн аваргуудыг нэрлэвэл 49 оноо авч, нэгийг ч алдаагүй Захид Валенсия байлаа. Мөн Кота Такахаши [57:10], Завур Угуев [45:7], Ёшиносүкэ Аояги [34:1] нарыг нэрлэж болно.

- Хамгийн уран сайхан барилдаантай аваргууд бол Захид Валенсия, Кота Такахаши.

- 2025 оны ДАШТ-ий гол нээлт нь Хойд Солонгосын Чон Сон Хан (57 кг).

- Арван аваргаас зургаа нь анх удаа дэлхийд түрүүлсэн бол Угуев (3), Амузад (2), Снайдер (4), Заре (3) удаа дэлхийн алтан медаль хүртлээ.

- Кугиомцидис Грекийн чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга болж, түүхэн амжилт гаргалаа. Тэр мөн Грекийн анхны чөлөөт бөхийн Европын аварга билээ.

- Шилдэг эргэн ирэлтээр АНУ-ын Трент Хидлей тодорсон. Тэрээр финалд 10:2 ялагдаж яваад хоёрдугаар үед “эргэн ирж” 11 оноо аван Гажимагомедовыг ялсан.

- 97 кг жмнгийн барилдааныг харахад хэрэв барилдсан бол Садулаев долоо дахь алтан медалиа авах бараг 100 хувийн боломж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.