Сербийн цахим спортын Zero Tenacity баг бүрэлдэхүүндээ дахин сэлгээ хийлээ. Тус баг твиттер хуудсандаа өнгөрсөн тавдугаар сард элсүүлсэн Lasha "Nande" Narsia-тай гэрээгээ цуцалснаа зарлажээ.
Түүний оронд Монголын тоглогч Bilguun "423" Altanginj-ийг эгнээндээ элсүүлсэн байна. Altanginj өмнө нь OG багт тоглож байжээ. Тус багт Tugstur "Se" Dashzevge гэсэн бас нэг монгол тоглогч харьяалагддаг билээ.

Zero Tenacity багийн бүрэлдэхүүн
Монгол - Bilguun "423" Altanginj
Казахстан - Мирас “Mirage” Мутанов
Украин - Дмитрий "Nefrit" Тарасич
Орос - Даниял “yamich” Лазебный
Монгол - Tugstur "Se" Dashzevge
Дасгалжуулагч - Damir "Mitch" Škaričić