UBLife Logo
Спорт

Криштиано Роналду анхны тэрбумтан хөлбөмбөгчнөөр тодорлоо

Криштиано Роналду анхны тэрбумтан хөлбөмбөгчнөөр тодорлоо

Португалийн шигшээ баг болон “Аль-Насср” клубийн тоглогч Криштиано Роналдугийн эзэмшил дэх хөрөнгийн үнэлгээ нь нэг тэрбум фунтын босгыг давсан байна.

Түүний одоогийн хөрөнгө нь 1.4 тэрбум доллар (1.04 тэрбум фунт)-ээр үнэлэгджээ.

“Bloomberg”-гээс түүний хөрөнгийн тайланг нийтлэхдээ, Роналду “Аль-Насср”-т тоглох болсноор 237.2 сая доллар (177 сая фунт стерлинг)-ийн цалин, урамшууллаас гадна тус клубийн нийт хувьцааны 15 хувийг эзэмшихээр тохиролцож, хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогчоор тодорсныг онцолсон байна.

Тэрбээр 40 насандаа “Аль-Насср” баг дахь гэрээгээ шинэчилж, 400 сая долларын (298.5 сая фунт) хэмжээнд цалингаа өсгөсөн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.