UBLife Logo
Спорт

“Челси”-гийн маэстро Коул Палмер аравдугаар сард ахин талбайд гарахгүй

“Челси”-гийн маэстро Коул Палмер аравдугаар сард ахин талбайд гарахгүй

Өдгөө 23 настай Коул Палмерийн бэртэл дорвитой эдгэхгүй, зовиуртай байгаа учир 11-р сарыг хүртэл ахин талбайд гарахааргүй байна.

Тэрбээр 7-р сард клубүүдийн ДАШТ-д тоглосныхоо дараа улирлын өмнөх бэлтгэлд оролцох үеэр цавиндаа бэртэл авсан.

Улмаар энэ улиралд ердөө дөрвөн тоглолтод оролцоод байна.

Есдүгээр сарын 20-ны өдөр “Манчестер Юнайтед” багийнханд 2:1-ээр хожигдсон тоглолтын үеэр Палмер 21 дэх минутаас талбайг чөлөөлсөн билээ.

Тэрбээр Уэльс, Латвийн шигшээтэй хүч сорих Английн шигшээ багийн цугларалтыг алгасах төдийгүй “Ноттингем Форест”, “Аякс”, “Сандерлэнд”, “Волвес”-той хийх тоглолтуудыг өнжих төлөвтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.