Ийм л цас өвлийн жинхэнэ утгаар нь гайхамшиг болгодог билээ. Энэ бол таны алдаж болохгүй өдөр. Дуу сонсоод цасыг бүрэн утгаар нь мэдрээрэй.
1. Palace - Heaven Up There
Энэ дууг сонсоод юунд ч яаралгүйгээр дээш ширтэн хэсэг зогсоорой. Танд бүх зүйл тэс ондоо мэдрэгдэх болно.
2. Dean Blunt - the rot
Хүйтэн агаарт уусах шиг л санагдана. Танд нэг л танил дотно, үгээр хэлэмгүй танил бас гүн мэдрэмж төрүүлэх болно.
3. The Smile - “Open the Floodgates”
Нам гүм, бараг л шивнээ шиг эхэлнэ гээч. Бодолд автаж алхах мөчид яг тохирно. Цасны нам гүмхэн будрахыг сонсож, харангаа бүхнийг эргэн дурсах мэт мэдрэмж өгдөг.
4. wave to earth - “homesick”
Цас бударч байхад өөрийн зүрхний цохилтыг сонсоод зогсож байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Дурсамж, мэдрэмж, санаашралыг мэдрүүлнэ. Мэдээж үг нь ч бас хүйтэнд сонсоход яг тохирно.
5. AURORA – “Through the Eyes of a Child”
Норвегийн шидэт хоолойтой дуучин Аурорагийн энэ дуу цас бударч буй мөчтэй яг адил эмзэг, цэвэрхэн, гуниг дагуулсан мэдрэмж өгнө.
6. Radiohead - “True Love Waits”
Нам гүм гудамжинд ганцаараа алхахад яг энэ дуу тохирно. Маш их зүйлийг эргэн бодуулах, мэдрүүлэх хүчтэй дуу.
7. Gregory Alan Isakov - “Sweet Heat Lightning”
Таныг тэврэх мэт, бүхнийг хүссэнээрээ мэдрэхэд тусална.
8. Winter Aid - “The Wisp Sings”
Гэхдээ энэ дууны удаашруулсан хувилбарыг санал болгож байна. Бүх мэдрэмжээ гадагшлуул, бүхнийг мэдэр.
9. Patrick Watson - “Sit Down Beside Me”
Зөөлөн, дотно, гунигтай атлаа дулаан. Хэн нэгнийг санаж байвал сонсоход яг тохирно.
10. Slowdive - “Sugar for the Pill”
Энэ хамтлаг өвтгөөд бас эргүүлээд эмчилж чадна, үнэхээр хачин.