UBLife Logo
Хөгжим

Байгаль нуурын мөсийг долоосон Шаманыг уучлал гуйхыг буриад бөө нар шаардлаа

Байгаль нуурын мөсийг долоосон Шаманыг уучлал гуйхыг буриад бөө нар шаардлаа

ОХУ-ын дуучин Ярослав Дронов буюу Shaman Буриадад иржээ. Тэрээр дэлхийн хамгийн том цэнгэг устай нууранд ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд мөсийг нь долоож эхэлсэн юм.

Үүний хариуд Буриадын бөө нар дуучин залууг уучлал гуйхыг шаардсан байна. Тэд Shaman-ыг ариун газрыг доромжиллоо гэж үзсэнээс гадна Шаман нэрээ солихыг тулгажээ. Харин Shaman “Нуурын мөсөн дээгүүр гуталтай явж байгаа хүмүүс тэгвэл доромжлоогүй хэрэг үү? Харин ч миний бичлэгийн дараа Байгальд ирэх жуулчдын тоо эрс өссөн” гэж маргалдсан байна.

“Мөнх хөх тэнгэр” байгууллагын бөө Артур Цыбиков “Байгаль далайн сүнс чамаас хариугаа заавал авах болно. Байгаль нуур бол бидний шүтээн, дархан газар нутаг. Чи тайзны нэрээ SHAMAN буюу бөө гэж өгсөн байж, бөө нарыг доромжилж таарахгүй” гэж мэдэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна