UBLife Logo
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах эсэх асуудлыг 14.00 цагт хэлэлцэж эхэлнэ

Ub.life
Ub.life
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах эсэх асуудлыг 14.00 цагт хэлэлцэж эхэлнэ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр илэрхийлсэн. Түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцсон 23 гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн юм. Тэгвэл уг асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан бөгөөд цайны завсарлагын дараа буюу 14.00 цагт хэлэлцэх товтой байна.

Дашрамд, өчигдөр буюу пүрэв гарагт хуралдах товтой ч ирц бүрдэхгүй байсан чуулганы хуралдаан хэдэн хормын өмнө 111 гишүүн буюу 87 хувийн ирцтэйгээр хуралдаж Ерөнхий сайд Г.Занданшатарыг 64 хувийн саналаар огцруулаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.