Хаана ч, ямар ч компанид очсон, ухаантай, сайхан эмэгтэйчүүд тааралддаг. Гэхдээ тэдний зарим нь харьцахад хэцүү, хэн нэгэнтэй ойр дотно, болдоггүй. Ёстой л үл үзэгдэх хуяг нөмөрсөн мэт л очсон болгон нь хуягийг нь мөргөөд алга болох ажээ. Тэд өөрсдөө тийм хуягтайгаа ч ойлгохгүй. Ингээд хайр, дурлалд халтай 5 төрлийн эмэгтэйг танилцуулж байна.
1. Эмэгтэй - хохирогч
“Надад аз таарахгүй байна”, “Бүх эрчүүд мал”, “Угаасаа миний ажил бүтэхгүй” гэх мэт үгээр нь тэднийг таньж болно. Тэдний хувьд бүх дэлхий шударга бус, харин тэр өөрөө гэм зэмгүй, гэгээн цагаан тагтаа. Даанч бүгд хөөрхий тагтааг гомдоогоод байдаг гэсэн бодолтой.
Эрчүүд тэдний дэргэд байхдаа
Эхний үед эрчүүд өөрсдийгөө супер баатар мэт сэтгэнэ. Тэр бүсгүйг хамгаалж, аварч, тайтгаруулахыг хүснэ. Гэвч удалгүй авраад авраад цаадах нь дахиад л гай зовлонд унана гэдгийг ойлгож эхэлдэг. Залуугийн хүч чадал шавхагдаж, ядраад байдаг, харин эмэгтэйн зовлон тасралтгүй үргэлжилсээр, талархлын үг ч хэлэхгүй шүү. Ийм харилцаанаас эрчүүд зүгээр л ядардаг. Эрчүүд ч гэсэн хариуцлагаа хамтдаа хуваамаар санагддаг.
2. Эмэгтэй - мөрдөгч
Ийм эмэгтэй хэзээ ч үгэнд итгэхгүй. Тэр заавал баримт цуглуулна. Гар утсыг шалгаж, эрт өмнөх алдааг дурдан, хэрэлдэх болгондоо сул талыг чинь гаргаж ирнэ. Тэдний хувьд хайр бол сэжиглэл, итгэлцэл гэдэг бол тэнэглэл болон хувирсан.

Эрчүүд тэдний дэргэд байхдаа
Чанга дэглэмтэй шоронд байгаа мэт санагдана. Хоцорч болохгүй, буруу үг хэлж болохгүй, өөр тийш харж болохгүй. Алхам бүрийг нь хянана. Байнгын стресс дунд амьдарна. Ийм харилцаанд дурлалтай манатай. Амьд үлдэхийн төлөө хаашаа ч хамаагүй гүйгээд өгмөөр. Байнга хэрэгтэн мэт байснаас хүнгүй хоосон талд гүрвэл болон төрсөн нь дээр мэт санагдана.
3. Мөнхийн охин
Тэр хөөрхөн, цайлган, хэзээ ч насанд хүрдэггүй... “Би байрны мөнгөө төлж мэдэхгүй”, “Манай даргатай яриадхаач”, “Надад гоё юм авчраарай. Гэхдээ юу юм мэдэхгүй” гэх зэрэг үгтэй. Тэр эмэгтэй нөхөр биш хамаг асуудлыг нь шийдэж өгдөг аав хайж байгаа юм.
Эрчүүд тэдний дэргэд байхдаа
Эхлээд сайхан санагдана. Харин хэдэн жилийн дараа хүүхэдтэй гэрлэснээ ойлгох болно. Эрчүүдэд хамтран зүтгэгч, найз бүсгүй, түшиг тулгуур хэрэгтэй болохоос эрх охин хэрэггүй. Хоёр хүний үүргийг ганцаараа гүйцэтгэхэд ямар ч эр хүн шантарна. Эрт орой хэзээ нэгэн цагт ийм хос салдаг.
4. Эмэгтэй – үл үзэгдэгч
Ийм эмэгтэй хайртай залуу, нөхөртөө өөрийгөө уусган, шингээдэг. Түүнд өөрийн анд найз, хобби, сонирхол, үзэл бодол байхгүй. “Бид хөлбөмбөг үзэх дуртай”, “Бид ингэж бодож байна”. Энэ эмэгтэйн амьдралын зорилго нь нөхөртөө үйлчлэх. Гэхдээ цаана нь “Би чамд бүхнээ зориулж байна. Ингэхээр чи надад өртэй шүү” гэсэн бодол байгаа.
Эрчүүд тэдний дэргэд байхдаа
Юуны өмнө уйтгартай. Сонирхолтой эмэгтэйд дурлаад гэрлэтэл өөрийнх нь сүүдэр мэт болчихжээ. Хэнтэй ч муудалцахгүй, хэнээс ч шинэ юм сурахгүй. Хамаг юмаа хийлгээд байгаа мэт санагдах учир нэг л биш, буруутан мэт санагдаад л.

5. Эмэгтэй – өрсөлдөгч
Энэ эмэгтэйн хувьд хайр дурлал бол уралдаан, тэмцээн. Хэн илүү ухаантай вэ, хэн илүү амжилтад хүрэв, хэн шийдэх вэ гэх мэт. Тэр эмэгтэй өөрийгөө шилдэг нь гэдгийг үргэлж батална. Нөхөр нь илүү амжилттай явбал тэр доромжлол гэж үзнэ.
Эрчүүд тэдний дэргэд байхдаа
Эрчүүд гэртээ биш ринг, холимог тулааны торон дотор байгаа мэт санагддаг. Нэг нэгнээ дэмжих биш харин үхтлээ өрсөлдөж байгаа мэт. “Би чамайг хамгаална” гэсэн үгний оронд “Би чиний өрсөлдөгч” гэсэн үг сонсогдоно. Эрчүүд хайрттайгаа дурлалцахаас биш өрсөлдөх хүсэлгүй. Ийм эмэгтэйн дэргэд тайван, амгалан амрах боломжгүй.