UBLife Logo
Newsfeed

Хумх дурлаж, Арслан аялах амралтын өдрүүдийн зурхай

Хумх дурлаж, Арслан аялах амралтын өдрүүдийн зурхай

Аравдугаар сарын сүүлийн Бямба, Ням гаригт тун ухаалаг байхыг од эрхэс зөвлөж байна. Сэтгэлийн хөдөлгөөнд хэт автаад байвал ганцаараа хэсэг зуур байгаад үзээрэй. Энэ амралтын өдрүүд хуучин асуудлаа шийдэж, хэрэггүй зүйлээс салахад хамгийн тохиромжтой үе шүү. Энэ амралтын өдрүүд шинэ хүмүүстэй танилцахад таатай, гэхдээ яаруу шийдвэр бүү гаргаарай. Жижигхэн хардалт амьдралыг чинь өөрчилж магадгүй тул сайн бодож, шийдвэр гаргахыг хичээгээрэй.

Хонь

1. Хонь (3/21-4/19)

Тэд хэт сэжигч байх болно. Тиймээс ойр дотнынхон, найз нөхөдтэйгээ муудалцах магадлалтай. Найз бүсгүй, залуутайгаа төлөвлөгөөгөө илэн далангүй ярихгүй бол үл ойлголцол үүснэ. Маш олон зүйлийг өөрчлөх нууцын сэжүүр олдоно. Гол нь тэр сэжүүрийг ойлгож, ухаарах нь чухал. Амралтын өдрөөр адал явдал таныг хүлээж байна. Таалагддаг хүнтэйгээ зоригтой харилц, романтик түүх төрөх цаг нь болжээ.

Үхэр

.

2. Үхэр (4/20-5/20)

Хонь (3/21-4/19)

Үхрүүд сонирхолтой хүмүүстэй танилцана. Та ямар ч хүмүүстэй уулзсан, нийлсэн тэр багийнхаа гол од нь байх юм. Хэрэв хайрттайгаа хамт энэ өдрүүдийг өнгөрөөвөл хэзээ ч мартагдахгүй дурсамжтай үлдэнэ. Гэхдээ Ням гаригт сэтгэлээр унах магадлалтай. Гоо сайхны салонд орох, эсвэл йогоор хичээллээрэй. Санхүүгийн хүндрэл гарах тул том худалдан авалт хийж хэрэггүй. Зүүдээ сайн манаж, эргэн тойрноо сайн ажиглаарай. Чухал зүйл тохиолдох гээд л байна.

Ихэр

3. Ихэр (5/21-6/20)

Хэт эрч хүчтэй байх тул уулыг нурааж, усыг ч зогсоож чадна. Өөрийн бодол санаагаа цэгцлэхэд бүх зүйл сайхан болно. Дуртай, таатай зүйлдээ мөнгө хэт зарахгүй байхыг сануулж байна. Амралтын өдрүүд романтикаар өндөрлөнө гэж зурхайд буужээ. Хэн нэг нь ихрүүдийг болзоонд урина. Найзуудтайгаа муудалцсан ч маш хурдан мартана.

Мэлхий

4. Мэлхий (6/21-7/22)

Маргааш, нөгөөдөр мэлхийг аялал, бэлэг, магадгүй хайр дурлал хүлээж байна. Онгодоо оруулаад хүлээж байхад л сонирхолтой санаа толгойд чинь ороод ирнэ. Гэр орноо цэвэрлэх гэж байгаа бол гал тогоо, өлгүүрээс эхлээрэй. Эргэн тойронд чинь байх хов живийг бүү анхаар. Та бол энэ амралтын өдрүүдэд дахин давтагдашгүй гайхамшиг байх болно.  

Арслан

5. Арслан (7/23-8/22)

Амралтын өдрөөр тэд ямар нэг сайхан, тухтай зүйл хүснэ. Тэгвэл од гариг арслангуудыг энэ өдөр хүссэн зүйлээ хий гэж зөвлөж байна. Худалдан авалт хийх цаг. Маш ховор, чухал зүйл олж чадна. Та романтик аялалд явж магадгүй, эсвэл хэн нэг нь танд сэтгэлээ илчилнэ. Харин арслангууд маш жижиг зүйлд бухимдах бололтой. Бүү зов, тоохгүй орхиход бүх юм сайхан болно, бүтнэ.

Охин

6. Охин (8/23-9/22)

Маш их үйл явдал тохиолдох тул тайван амарч чадахгүй. Бүх удирдлагыг гартаа авч, найзууддаа сонирхолтой, сайхан санаа зүйл хийхийг санал болгоорой. Яарвал даарна гэдэг үгийг сана. Яарах юм бол алдаа гаргана, ямар нэг зүйл алдана. Ямар нэг уран бүтээл туурвихад ээлтэй. Хайрттайгаа сэтгэлээ нээн ярилцахад улам ойр дотно болох юм.

Жинлүүр

7. Жинлүүр (9/23-10/22)

Биеэ барьж, сэтгэлийн хөдөлгөөнөө дарахгүй бол ямар нэг том алдаа гаргах нь. Хэн нэгнээс юм хүсэх, гуйхад тохиромжтой. Бүгд танаас юу ч харамлахгүй. Хэт их идэж болохгүй. Дуртай амттанаа жимсний салатаар солиорой. Хойш нь тавиад байсан ажил хэрэг урагшилж, цагийг үр дүнтэй өнгөрөөнө. Харин хайртдаа халамж тавихаа мартав аа. Тэд халамж хүсэж байна.

Хилэнц

8. Хилэнц (10/23-11/21)

Тэд байн байн төлөвлөгөөгөө өөрчлөх тул урьдчилан таамаглахын аргагүй амралтын өдрүүд хүлээж байна. Тэвчээргүй хандваас баяр баясгалангаа алдана. Биеэ сул тавиад урсгалын дагуу хөв. Анд нөхөдтэйгөө маргалдах магадлал асар өндөр байгаа тул биеэ бариарай. Маш олон зүйл худалдан авч, мөнгө үрнэ. Харин нэг сайн зүйл байгаа нь болзоонд уригдах шинжтэй.

Нум

9. Нум (11/22-12/21)

Ганцаараа байхыг хүснэ. Өөрийгөө дахин олоход сайхан боломж. Хэрэв ядарч байвал усанд сэлж, йог, гимнастикаар хичээллэвэл сэтгэл сэргэнэ. Гол нь мэдрэмжээ сонс. Урьд өмнө дотно байсан чухал нэгэн хүн холбоо барина. Гэнэтийн учрал тохиолдоно гэж од эрхэс амлаж байна. Худалдан авалт хийхэд сайн. Хэнээс ч, юу ч битгий нуу. Угаасаа илрэх, баригдах болно.

Матар

10. Матар (12/22-1/19)

Матрууд дурсамж ихтэй, сэтгэл өндөр амралтын өдрүүдээ өнгөрөөх нь. Чухал ажил хэрэг ч байсан хойш нь тавь. Энэ өдрүүдэд зүгээр л амар, цэнгэ. Найзуудтайгаа уулзаж, шинэ хүмүүстэй танилц. Маш их эрч хүчтэй байх болно. Уулзалт, болзоо, найр наадмаас хамгийн сонирхолтойг нь сонгож оч. Ойр дотнынхон чинь бүгд чиний яриа, зөвлөгөөг сонсоно. Найз бүсгүй, залуутайгаа илэн далангүй ярих цаг иржээ.

Хумх

11. Хумх (1/20-2/18)

Гэр бүлийн хүрээнд сайхан амрах шинжтэй. Та нар гэр бүлийн олон асуудлаа шийдэж чадна. Од гариг таныг аялалд гарахыг зөвлөж байгаа тул ойрхон ч хамаагүй ууланд гараад ирээрэй. Хэнтэй ч уулзсан, наргисан та л хамгийн сэтгэл булаам хүн нь байх болно. Зоригтой, эрсдэлтэй шийдвэр гаргахаас бүү ай. Энэ амралтын өдрүүдээр та хайр дурлалд азтай байх болно.

Загас

12. Загас (2/19-3/20)

Мөнгө, хүч чадлаа гамнаарай. Аль аль нь дуусах гэж байна шүү. Ажил төрөл, урилга уулзалт гээд амралтын өдрөөр хэт олон байх нь. Эртнээс очих арга хэмжээгээ товло. Төлөвлөгөө ёсоор явахгүй байсан ч та тэр дор нь сонирхолтой өөр газар очих нь. Гэхдээ мөнгө, хүчээ гамна гэсэн эхний зөвлөгөөг мартаж болохгүй. Танд ямар нэг шинэ зүйл хиймээр санагдаж, мөрөөдлөө биелүүлэх гэсэн бодол ч төрж магадгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.