UBLife Logo
Нийгэм

П.Наранбаяр: Маргаашаас ажил хаялтаа зогсоох байх гэж найдаж байна

П.Наранбаяр: Маргаашаас ажил хаялтаа зогсоох байх гэж найдаж байна

Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, аравдугаар сарын 16-наас эхлэн ажил хаялт зарласан. Ийнхүү 20 гаруй хоногийн дараа талууд зөвшилцөлд хүрсэн байна. МБШУҮЭ болон Боловсролын яамны хооронд байгуулсан хэлэлцээрийг Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яаманд бүртгүүлэн албажуулснаар багш нарын ажил хаялт зогсох боломж бүрдлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын ажил хаялттай холбоотой гурван талт хэлэлцээр тохиролцоонд хүрсэн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн баасан гарагт гурван талт хэлэлцээрээр тохиролцсон. МҮЭХ-оос ажил хаялтаа зогсоож байгаагаа Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гарын үсэг зурсан нэмэлт хэлэлцээрээ бүртгүүлэх шаардлага тавьсан. Багш нарын хэлэлцээрийг амилуулахад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ГБХНХ-ын сайд нар чухал үүрэг гүйцэтгэсэн. 2026 оны төсөвт үндсэн цалинг 2 сая 226 мянган төгрөгт хүргэх, оны эцсээр 2.8 сая төгрөгт хүргэх, цалингийн бүтцийн шинэчлэл хийх үүрэг хүлээсэн. Ингэснээр ажил хаялт ойрын хугацаанд зогсож, хэвийн үйл ажиллагаагаа явуулах байх гэж харж байна. Маргаашаас ажил хаялтаа зогсоох байх гэж найдаж байна. Ажил хаялтыг зогсоох шийдвэрийг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зарлах ёстой" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
DR. ADITYA\18.138.58.66
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Леонел Галлин: Найдвартай, бүтээмжтэй дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахыг зорьж байна

Леонел Галлин: Найдвартай, бүтээмжтэй дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахыг зорьж байна

БНФУ-ын “Пома групп”-ийн Олон улсын төслүүдийг хариуцсан захирал Леонел Галлин Монгол Улсад хүрэлцэн ирж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төслийн явц, гүйцэтгэлтэй танилцан хяналт тавин ажиллаж байна.