UBLife Logo
Newsfeed
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Яруу найргийн үдэш, балет, мюзикл драм

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Яруу найргийн үдэш, балет, мюзикл драм

Өвлийн сар эхэлсэн хэдий ч налгар, дулаан өдрүүд энэ долоо хоногт хэвээр үргэлжлэх нь. Эдгээр өдрүүдэд зочилж, үзэж болох сонирхолтой үзвэр, арга хэмжээнүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ. Шинэ сарын эхний долоо хоногоо сэргэг, эрч хүчтэй өнгөрүүлээрэй!

Poetry Night by UB LIFE: “Humor in Poetry” 

UB LIFE сайт болон Fat Cat Jazz Club Ulaanbaatar хамтран зохион байгуулдаг "Poetry Night" эвент удаан хугацаанд завсарласны эцэст ирэх даваа гарагт болох гэж байна. Энэ үдшийн сэдэв - "Seriously funny: Humor in Poetry" 

Энэ бол зүгээр нэг хөгжилтэй шүлгийн үдэш биш. Харин егөөдөл, үгээр наадах ухаан, нарийн уран мэдрэмж шингэсэн шүлгүүдийн үдэш байх болно. Үгсийн цаана инээд, инээдний цаана бодол хөврөх болно.

Хаана: Fat Cat Jazz Club

Хэзээ: Өнөөдөр 19:00 цагт

"СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАРЫН ЗУРАГЛАЛ 2025"

Монгол дахь сэтгэл судлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зураглалыг тодорхойлох судалгааны үр дүнг танилцуулах сонирхолтой мэдээ мэдээллээр дүүрэн үдэш!

Хаана: Volunteer HUB

Хэзээ: 11-р сарын 7-нд 19:00 цагаас

“НАЙРУУЛГА 2025"

18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй цохивор хөгжимчдийн “Найруулга” тоглолт энэ бямба гарагт болох гэж байна. Тоглолтод Монгол Улсын Консерваторийн цохивор хөгжмийн чуулга, гоцлол хөгжимчид оролцон, цохивор хөгжмийн сор болсон бүтээлүүдээс эгшиглүүлэх болно.

Хаана: Улсын Филармонийн концертийн их танхимд

Хэзээ: 11-р сарын 3-нд 19:00 цагаас

Үргэлжлэх хугацаа: 60 минут

А.Адан “Жизель” балет 

А.Аданы “Жизель” нь балетийн төгс хэлбэрийг олсон гэж үнэлэгддэг бөгөөд манай улсад анх 1979 онд тоглогдож байжээ. Сэтгэл санааны зөрчлийг хурц тод тусгах үүднээс жүжгийн үйл явдлыг хоёр үзэгдэлд цомхотгон багтаах зарчмыг баримталсан бөгөөд мөрөөдөл, гунигт хувь тавилан, аз жаргалын хий хоосон чанарыг гол сэдвээ болгосон гутранги үзэл бүхий романтизмын эхэн үеийн балетуудаас огт өөр утга санааг энэхүү балет илэрхийсэн байдаг.

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр

Хэзээ: 11-р сарын 7,8,9-нд 19:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 120 минут 

Violin Recital 

Монгол Улсын Филармонийн Симфони Оркестрын хөгжимчин, хийлч О.Урангоо болон Монгол Улсын Консерваторийн багш, төгөлдөр хуурч Т.Нямсүрэн нарын хамтарсан "Violin Recital" тоглолтод дэлхийн сонгодог урлагийн нэрт төлөөлөгчид, хөгжмийн зохиолчдын хийл хөгжимд зориулсан томоохон уран бүтээлүүд тоглогдох юм. Урилгаар төгөлдөр хуурч NQ , Филармонийн симфони найрал хөгжим, ерөнхий удирдаач Д.Нямдаш нар оролцох юм.

Хаана: Улсын Филармони

Хэзээ: 11-р сарын 7-нд 19:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 120 минут 

EASL " East Asia Super League" 2025-2026

Зүүн Азийн Cупер Лиг буюу EASL тэмцээний хоёр дахь эзэн багийн тоглолтоо Хасын Хүлэгүүд Солонгос улсын Changwon LG Sakers багийн эсрэг тоглоно. 

Хаана: M Bank Arena

Хэзээ: 11-р сарын 5-нд 18:30 цагт

GAIJIN- Монгол самурай мюзикл драм

13-р зууны үеийн Юань гүрэн болон Их Наран улсын үйл явдлаас сэдэвлэсэн, үндэстэн дамнасан хориотой хайр дурлалын талаар өгүүлэх "Монгол самурай"-н түүхийг энэхүү мюзикл драмаас хүлээн авч үзээрэй.

Хаана: Улаанбаатар Театр

Хэзээ: 11 сарын 6-12-ны өдрүүдэд 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.