UBLife Logo
Загвар

Тэнэг гэж доромжлуулсан Дэлхийн миссүүд эсэргүүцэл зарлажээ

Тэнэг гэж доромжлуулсан Дэлхийн миссүүд эсэргүүцэл зарлажээ

Дэлхийн Гоо бүсгүй шалгаруулах “Miss Universe” тэмцээн болох эсэх нь тодорхойгүй байдалд ороод байна. Үзэсгэлэн гоогийн баяр наадам болох учиртай тус тэмцээн зохион байгуулагчдын буруугаар том будлианд оржээ.  

“Miss Universe” тэмцээнийг зохион байгуулах хорооны Гүйцэтгэх захирал Нават Ицарагрисил Facebook-ийн шууд нэвтрүүлгийн үеэр Мексикийн мисс Фатима Бошийг доромжилсон байна.

Нават Ицарагрисил Мексикийн Фатимаг ивээн тэтгэгчидтэй хийх уулзалтад ирсэнгүй гэж зэмлээд хүмүүсийн өмнө “тэнэг” гэж нэрлэж, буруугаа хүлээхийг шаардсан ажээ. Бош хариу хэлэх гэж оролдоход Нават захирал үгийг нь таслан, харуул дуудан, Фатимаг гаргаж хөөхийг тушаасан байна. Фатима танхимаас гарахад түүнтэй санал нэг байсан хэд хэдэн мисс даган гарсан бөгөөд тэдний дунд өнгөрсөн жилийн Мисс, Данийн Виктория Кьер Тейлвиг байсан байна. Захирал эсэргүүцэл үзүүлсэн бүсгүйчүүдийг тэмцээнээс хасна гэж сүрдүүлээд бүтсэнгүй.  

Мэдээж шууд дамжуулж байхад болсон тул хүмүүс тэр дор нь TikTok, Instagram, X (Twitter) хуудсаар өлгөн авч, “Дэлхийн Мисс тэмцээний түүхэн дэх хамгийн зоригтой алхам” гэж нэрлээд байгаа юм. #StandWithMexico, #JusticeForFatima, #MissUniverseThailand хэштагууд дэлхийд тренд болж, Ицарагрисилийг уучлал гуйхыг шаардсан байна.

Мексикийн мисс Бош сэтгүүлчдэд “Би Тайландад үнэхээр хайртай. Бүх хүнийг хүндэлдэг. Гэхдээ надтай иргэж харилцана гэж бодсонгүй. Намайг тэнэг гэж хэлсэн. Энэ бол доромжлол байлаа. Би доромжлолыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Бид хүчирхэг эмэгтэйчүүд” гэж хэлжээ.

Тэмцээнийг зохион байгуулагчид дараа нь албан ёсны мэдэгдэл гаргаж, маргаан шийдэгдэж байгаа гэж тайлбарласан.

Одоогийн байдлаар тэмцээнд оролцогч бүсгүйчүүд ажил хаялт зарлаад байгаа юм. Финалын шатны өрсөлдөөн энэ сарын 21-нд Бангкокт болох ёстой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
BTS хамтлагийн гишүүн Жонгүг Calvin Klein брэндийн дэлхийн хэмжээний элч төлөөлөгчөөр тодорлоо

BTS хамтлагийн гишүүн Жонгүг Calvin Klein брэндийн дэлхийн хэмжээний элч төлөөлөгчөөр тодорлоо

Calvin Klein брэнд шинэ жийнсний цуглуулгынхаа сурталчилгааг олон нийтэд танилцууллаа. Энэ удаад тус брэнд BTS хамтлагийн гишүүн Жонгүгтэй дахин хамтран ажиллахын сацуу дэлхийн хэмжээний элч төлөөлөгчөөрөө тодруулсан байна.

Marc Jacobs брэндийн хувь заяа хэрхэх вэ: Нэг тэрбум ам.долларын хэлцэл

Marc Jacobs брэндийн хувь заяа хэрхэх вэ: Нэг тэрбум ам.долларын хэлцэл

Marc Jacobs брэндийн хувьд олон жилийн турш ирээдүй нь тодорхойгүй байсаар ирсэн. 1984 онд дизайнер Marc Jacobs үүсгэн байгуулсан энэхүү брэнд нь өнгөлөг өвөрмөц хэр нь чөлөөт хэв маягийг өндөр зэрэглэлийн тансаг байдалтай уялдуулж танигдсан.