UBLife Logo
Newsfeed

“Movember” сард эр хүн таны "өөртөө зориулан" хийх 10 сонирхолтой зүйл

“Movember” сард эр хүн таны "өөртөө зориулан" хийх 10 сонирхолтой зүйл

2004 оноос дэлхий нийтээр арваннэгдүгээр сарыг албан ёсоор “Men’s Health Awareness Month” буюу эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах, мэдлэг олгох сар хэмээн “Movember” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн билээ. Уг хөдөлгөөний хүрээнд эрэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах талаарх олон үйл ажиллагаа дэлхий нийтээр зохиогдсоор байна. Монгол улсад ч мөн адил. Тэгвэл эрчүүдийн эрүүл мэндээ анхаарах арваннэгдүгээр сард хийж болох 10 чухал зүйлийг танилцуулж байна.


1. “Mo” сахал ургуулах

“Movember” сараар эрчүүдийн хийдэг хамгийн сонирхолтой зүйл бол “Мо” буюу ширвээ сахал ургуулах. Энэ нь “Movember" хөдөлгөөний гол бэлгэдэл билээ. Та ч бас арваннэгдүгээр сарын турш сахлаа ургуулж тус хөдөлгөөнд нэгдээрэй.

2. 60 км алхах, гүйх, дугуйгаар аялах

“The World Health Organization”-аас дэлхий даяар цаг тутамд 60 эрэгтэй амиа хорлодог гэх судалгааг 2021 онд гаргажээ. Тиймээс энэхүү “60” хэмээх тоог хүндэтгэж арваннэгдүгээр сарын турш эрчүүд 60 км алхаж, гүйж, дугуйгаар аялдаг. Гэхдээ та заавал нэг удаагийн оролдлогоор 60 км алхах, гүйх албагүй юм шүү. Өдөр бүр 2 км алхаж энэхүү хөдөлгөөнд нэгдсэн ч болно.

3. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах

“Movember” хөдөлгөөний гол зорилго бол эрчүүдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, тэдний эрүүл мэндийг хамгаалах. Тиймээс дасгал хөдөлгөөн хийж сэтгэцийн эрүүл мэндээ дэмжихээс гадна заавал ч үгүй урьдчилсан үзлэгт орж биеийн эрүүл мэндээ анхаараарай. Жилд ганцхан болдог энэ хөдөлгөөний үеэр та заавал эрт илрүүлэх үзлэгт хамрагдаарай.

4. Skincare

Эрэгтэй хүмүүс тэр бүр арьсаа арчилж, нарны тос түрхдэггүй шүү дээ. Гэвч эрчүүдийн арьс өдөр тутмын стресс, бохирдлоос үүдэн сахлын дараах цочролд илүү өртөмтгий болдог. Тиймээс өдөр бүр арьсныхаа бохирдлыг цэвэрлэж, хамгаалж байх нь зүйтэй.

“Cloud Nine Beauty”-гээс эрчүүдийн эрүүл мэндээ анхаарах сарыг тохиолдуулан “MEN HAVE SKIN TOO CAMPAIGN”-ийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уг компанит ажлын хүрээнд эрчүүдэд зориулсан арьс арчилгааны “ROUNDLAB”, “ONE THING” Солонгосын номер 1 брэндийн бүтээгдэхүүнүүдийг багц болгон худалдаалж байна. Арьс арчилгааны талаар их зүйл мэдэхгүй бол энэ багц танд төгс тохирно.

5. Гар утасгүй амралтын өдөр

Амралтын өдрийг бид зүгээр л гэртээ утсаа оролдож өнгөрөөх талтай байдаг шүү дээ. Бухимдалтай, стресстэй нийгмийн сүлжээнд олон цагийг өнгөрөөдөг. Тиймээс өөрийн амралтын ганц ч болов өдрөө нийгмийн сүлжээ, гар утаснаасаа холдож хайртай гэр бүлийнхэндээ, өөртөө цаг зарцуулаарай.

6. Галзуу туршилтууд

“Movember” сард өөрийнхөө сэтгэлийн хатыг шалгаж галзуу туршилтуудыг хийгээрэй. Өөрийн хүч чадлыг сорьсон спортоор хичээллэж үзэх, гэрт ээ сонирхолтой хоолны туршилтуудыг хийх зэргээр өөрийн чадлыг сориод үзээрэй. Дуртай шинэ хоббигоо олох ч юм билүү.

7. Ярилцах

Энэ сарын турш биеийн эрүүл мэндээ дэмжихээс гадна сэтгэцийн эрүүл мэндээ ч бас дэмжээрэй. Эр хүн уйлах, гоншигнох ёсгүй зэрэг нийгмийн улиг болсон ойлголтоос болж эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудлууд хүндэрч дэлхий даяар цаг тутамд 60 эрэгтэй амиа хорлодог гэх аймшигтай тоо гараад байна. Тиймээс та найз нөхөд, гэр бүлийнхэндээ өөрийн мэдрэмжээ чөлөөтэй хуваалцахыг хүсье.

8. Стрессээ хэмжиж үзэх

Та дараах линкнүүдээр орж, стрессээ хэмжих онлайн тест өгч үзээрэй.

be mindful

Энэхүү тест 0-40 оноогоор таны стрессийн хэмжээг гаргаж ирнэ.

clinical-partners

Нийт 16 асуулттай сонирхолтой тест.

stress

Та энэхүү тестийг бөглөснөөр стрессийн түвшнийг олж мэдэх боломжтой. Боломжтой бол орчуулагч сайтуудыг ашиглаад туршаад үзээрэй.

Canadian Mental Health Association

Тийм болон үгүй гэх хариултуудаас сонгон, өөрийгөө анзаараарай.

hedepy

Өөрийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг анзаарахад туслах тест.

8. Хандив өргөх

“Movember foundation” сүүлийн 22 жилийн турш 1.4 тэрбум ам.доллар босгожээ. Энэ мөнгийг эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих төсөл, компанит ажилд зарцуулдаг байна. Дэлхийн нийт 20 гаруй орноос энэхүү хандив цугладаг. Тиймээс та ч бас хандивт нэгдэж, дэлхий нийтийн эрчүүдийн эрүүл мэндэд өөрийн хувь нэмрийг оруулаарай.

9. Нэг өдрийг хэнтэй ч ярилгүй өнгөрүүлэх

Та нэг өдрийг бусадтай ярилцалгүйгээр бясалгаж өнгөрөөгөөрэй. Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож, стрессээ багасгаж, нэг өдрийг өөрийгөө ойлгоход зарцуулаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.