Олон улсын экологийн AirVisual хэмээх цахим хуудас дэлхийн хотуудын экологийн байдлыг онлайнаар шууд дамжуулан харуулдаг билээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд хамгийн агаарын бохирдолттой хотоор Энэтхэгийн Дели хот шалгарч явна. Агаарын чанарын индекс 50 байх ёстой бол Дели хотынх одоогоор 214 гэсэн тоо гараад байна. Делигийн дараа Узбекистаны Ташкент, Пакистаны Лахор хотууд орсон байна.

Харин өчигдөр шөнийн 02,30 минутад Улаанбаатарын агаарын индекс 144-т хүрч, эрүүл мэндэд аюултай түвшинд хүрчээ. Өвлийн хүйтэн эхлээгүй, галлалт болоогүй байхад маш эрт дэлхийд утааны сөрөг чансааны дээгүүр давхиад эхэлжээ, бид.


