Монгол Улс "Робот мэс засал"-ын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон болов. Робот мэс засал эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх ажлын бэлтгэл өнгөрсөн гурван жилийн турш тасралтгүй үргэлжилсэн байна.
Робот мэс засал эмчилгээ нь дэлхийн 69 оронд нэвтрээд буй шинэ, мэс засал эмчилгээний хүчирхэг, дэвшилтэт технологи бөгөөд мэс заслын эмч нарт гурав дахь гар, маш нарийвчлалтай ажиллах боломж нь болох ба бүрэн нутагшуулсны үндсэн дээр интернетийн маш өндөр хурдны тусламжтайгаар ард иргэдэд зайнаас мэс засал хийх боломжийг бүрдүүлэх юм.
Дэлхийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн эмчилгээний дэвшил болох "робот мэс засал" эмчилгээг манай улс нэвтрүүлэхдээ БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй хамтран ажиллалаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Монгол хүн дэлхийн анагаах ухааны ололт, эмчилгээний дэвшилтэт технологиос хол хоцрохгүй, өвдсөнөөсөө болж санхүүгийн дарамтад орохгүй байх бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж өнөөдрийн түүхийг бүтээлээ” гэв.