UBLife Logo
Боловсрол

БЗД-ийн 52 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

БЗД-ийн 52 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж буй. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 240 ортой 52 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Тус цэцэрлэгийн барилгыг хагас зоорьтой, хоёр давхар байхаар төлөвлөсөн. Мөн барилга нь гал тогоо, хуурай, нойтон хүнсний агуулах, эд хогшлын агуулах, бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, ажилчдын хувцас солих өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн.

Уг бүтээн байгуулалтын ажлыг “Гурван булаг сод” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.