UBLife Logo
Боловсрол

“Гэлэгжамц дооромбын бүтээл” эрдэм шинжилгээний бага хурал болно

“Гэлэгжамц дооромбын бүтээл” эрдэм шинжилгээний бага хурал болно

Буриадын Иволгин дацанд энэ сарын 6-нд Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, орчуулагч, эмч, зурхайч, түүхч Гэлэгжамц дооромбын уран бүтээлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал болно. ОХУ-ын буддын шашинтны холбооноос “Гэлэгжамц дооромб бол буддын зурхайд маш их хувь нэмэр оруулсан агуу зурхайч лам байлаа. Одоо Монголд төдийгүй Буриадад өргөн хэрэглэдэг зурхайг зохиосон Л.Тэрбиш бол түүний шавь юм” гэж онцолжээ.

Эрдэм шинжилгээний хуралд Монголын эрдэмтэд оролцож, илтгэл тавих юм.  

1. Л.Тэрбиш (Монгол Улсын ардын багш. Доктор (Sc.D, профессор). “Гэлэгжамц дооромбын үйлс зохионгуй хийгээд зурхайн туурвилын талаар товч өгүүлэх нь”.

2. Доктор Г. Мягмарсүрэн. “Гэлэгжамц дооромбын хоёр зүйл зохиолын тухай”.

3. Доктор, профессрр Д.Наранцэцэг. “Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Гэлэгжамц дооромбо-архивын баримтад”.

4. Докторант Ц. Сүмбэр. “Гэлэгжамц дооромбын хөргийг сэргээн зурсан нь”.

5. Доктор Д. Мөнх-Отгон. “Монгол Улсын үндэсний номын санд буй Гэлэгжамц дооромбын орчуулгын бүтээлүүд”.

6. Доктор Б.Золжаргал. “Улсын нэр томьёоны комиссын гишүүн Цэвэгийн Гэлэгжамц”.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.