Жүдо бөхийн Их Дуулга тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож, Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн ОХУ-ын жүдоч Тамерлан Башаевыг ялсанаар алтан медаль авсан юм.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Л.Энхрийлэн, эрэгтэй 60 кг-ын жинд Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү Монголын жүдочид Абу Дабигийн их дуулгаас нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 52 орноос дөрөвт жагслаа.

