UBLife Logo
Дэлхий

Путин авьяас, мэдлэгтэй гадаад иргэдийг ОХУ-д авчирна

Путин авьяас, мэдлэгтэй гадаад иргэдийг ОХУ-д авчирна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-д хэрэгтэй гадаад болон иргэншилгүй иргэдэд ОХУ-д шилжин суурьшихад нь дэмжлэг үзүүлэх тухай” зарлигт гарын үсэг зурлаа. Зарлиг ёсоор 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн дээр дурдсан иргэдэд оршин суух эрх, иргэншил олгоход хөнгөлөлт үзүүлэх болжээ.

Үүнд:

а) шинжлэх ухаан, техникийн хөгжил, үйлдвэрлэл, спорт, соёл, хүмүүнлэгийн салбарт байгуулсан гавьяатай, ур чадвартай;

б) ОХУ-ын аюулгүй байдал, батлан хамгаалах чадварыг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан;

в) өндөр ур чадвар, эрдэм мэдлэг шаардсан мэргэжилтэй, мэдлэгтэй гадаадын иргэд багтаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
3
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.