UBLife Logo
Нийгэм

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дуусчээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дуусчээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Эмнэлгийн байгууллагын эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёр болон гуравдугаар давхрын өрөө тасалгаануудад иж бүрэн засвар шинэчлэлтийн ажлуудыг хийжээ.

Тус засвар, шинэчлэлтийн ажилд хуучирсан болон эвдрэлд орсон хэсгүүдийг буулгаж, шал, ханa, таазыг шинэчилсэн бөгөөд лифт, цонх, хаалгыг шинээр суурилууллаа. Мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр ба бохир усны шугам, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлтийг хийж, тасгуудын өрөөнд хүчилтөрөгчийн шугам угсралт болон эмч, сувилагчийн дуудлагын системийг суурилуулсан бөгөөд дотоод заслын ажлыг бүрэн хийжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү засварын ажлыг “Цагаан бургалтай” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.