Өнөөдөр Netflix платформоос “Extraction: Taigo” (найруулагч И Сан Ён) тулаан, адал явдалт киноны бэлтгэл ажлаа дуусгаснаа зарлалаа. Мөн гол дүрийг Ма Дон Сок, И Жин Үк, Лиса нар бүтээх болсныг албан ёсоор мэдэгдлээ.
“Extraction: Taigo” кино нь хөлсний алуурчин Тайго найзыг нь хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлтэй дайтах болно.
Ма Дон Сок Тайгогийн дүрд тоглох бол Лиса хулгайлагдсан найзад нь харин И Жин Үк мафийн боссын дүрийг бүтээх ажээ. Ма дэлхийн хэмжээний жүжигчин бол дуучин Лиса “The White Lotus” киногоор жүжигчний гараагаа амжилттай эхэлсэн. Харин И Жин “Squid Game” киногоор алдарт гараад байгаа юм.
Найруулагч И Сан Ён бол “The Outlaws” цуврал киног найруулсан. Киног Ма Доны хувийн “Big Punch Pictures” студи хийх гэнэ.
