БНСУ-ын дуучин G-Dragon-ийн уран бүтээлд зориулсан шинэ курс нээснээ АНУ-ын.Лос-Анжелес хотын Өмнөд Калифорнийн их сургууль албан ёсоор зарлалаа. Шинэ хичээл ирэх хаврын семестрээс эхлэх юм.
Сонирхолтой нь, өнгөрсөн онд Харвардын их сургууль Тейлор Свифт, Иелийн Их сургууль Бейонсегийн уран бүтээлийг судлах хөтөлбөр гаргаж байсан билээ. Харин энэ удаад к-поп одод бүтнээр нь зориулсан хичээл нээгдэж байна. Тус сургууль G-Dragon-ийг “Олон талт жүжигчин”, “Бүтэн үеийг хамарсан үзэгдэл”, “К-поп хөгжмийн боломжийг давсан уран бүтээлч” гэж тодорхойлжээ.
Шинэ хичээлийг заах багш нь солонгос судлалын нэрт эрдэмтэн И Хэ Жин. Түүний зорилго нь G-Dragon-ий солонгос соёлд үзүүлсэн нөлөө, уран бүтээлийн онцлог бөгөөд к-поп хөгжим жинхэнэ уран бүтээл биш зүгээр шоу гэдэг “домог яриа”-г няцаах гэнэ.

