ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгэн ярилцлагадаа хотоор хамгаалалтгүй, нууцаар явдгаа ярилаа.
Тэрээр “Хүмүүс гайхаж магадгүй. Гэхдээ би үргэлж харуул хамгаалалттай, цуваа машинтай яваад байдаггүй. Үнэнийг хэлэхэд би заримдаа хотоор чимээгүй явж үздэг. Ямар ч дагуул, хамгаалалтгүй Москва хотоо эргэнэ” гэжээ.

Одоо Москвад асуудал болоод байгаа мотоцикл, цахилгаан дугуйтай хүргэлтийн үйлчилгээний талаар Путин “Өдөөр ч, шөнө ч нууцаар явж байхдаа би бүгдийг ажигладаг. Энэ хүргэлтийн үйлчилгээ арай хэтэрлээ. Ард иргэдийн амгалан тайван байдлыг тэд алдагдуулж байгааг би хардаг. ДХЯ-нд энэ талаар тусгай үүрэг өгч, хот, дүүргийн дарга нарт арга хэмжээ авахыг даалгана” гэж хэлсэн байна.

