Өмнөд Солонгосын алдартай кино найруулагч Ким Ги-дог одоогоос яг таван жилийн өмнө Латвид коронавирусний халдварын улмаас нас барсан билээ. Латви улсын Delfi порталд бичсэнээр найруулагч Ким 2020 оны 11 дүгээр сарын 20-нд Латвид ирж, байнга оршин суух эрх авахаар хөөцөлдөж байсан гэнэ. 12 дугаар сарын 5-наас бие нь муудаж, эмнэлэгт эмчлүүлж байжээ. Албан мэдээлэлд “2020 оны 12 дугаар сарын 11-ний 01.20 цагт COVID-19-оор нас барсан” гэж тэмдэглэсэн байна.

Ким Ги-дог бол Канн, Берлин, Венецийн кино наадамд тэргүүлсэн Өмнөд Солонгосын цорын ганц кино найруулагч. 2018 онд эмэгтэй жүжигчдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэргээр шүүхэд дуудсагдсан ч нотлох баримт дутуу тул шүүх ажиллагаа зогссон. Харин 2018 онд MBC-ийн сэтгүүлчийн мөрдлөгөөр хуучны хүчирхийллийн хэргүүд нь сөхөгдөж, шүүхэд ялагдал хүлээсэн. Энэ хэргээс хойш гадаадад уран бүтээл туурвих болж, Казахстанд орос хэлээр “Растворяться” кино найруулсан нь түүний сүүлчийн кино байлаа. Энэ шалтгааны улмаас алдарт найруулагчаа насан өөд болоход Өмнөд Солонгосын кино ертөнц албан ёсоор эмгэнэл илэрхийлээгүй юм.
Crocodile (1996)
The Isle (2000)
Spring, Summer, Fall, Winter... and Spring (2003)
Time (2006)
PIETA (2012)

