Алдарт зарим одод мөнгө хөрөнгөө үрж ядан, тансаглаж байхад Холливудын жүжигчин Киану Ривз буян, хандивын ажлын түүхэнд бичигдэхээр сайн үйлс бүтээлээ. 61 настай Ривз дэлхийд хамгийн том эзэнгүй нохой, муурыг асрамжлах байр байгуулжээ. Тэрээр энэ төсөлдөө нийт 100 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна.

“Арч-Хейвен” хэмээх энэ эзэнгүй амьтдыг асрамжлах байр нь албан журмаар унтуулах гэж байсан нохой, муурыг эцсийн амьсгал хүртэл нь асрамжлан хамгаалах болно. Үүнд амьтдыг маш цэвэр орчинд хайрлаж, хамгаална, тэжээнэ гэдгээ баталгаажуулжээ. Ривз эзэнгүй хаягдсан, золбин нохой муурт түр байр биш насан туршийнх нь жинхэнэ гэр бэлэглэж байгаа хэрэг бөгөөд хувийн хөрөнгөнөөсөө 100 саяыг зарцуулсан байна.

“Арч-Хейвен” байрны гол зарчим:
-Нэг ч амьтан байр, мөнгө хөрөнгө, цаг хугацаа, эмчилгээний зардал дутагдсанаас тариа хийлгэж, унтуулах аюулд өртөхгүй.
-Амьтдын тав тухыг шинэ технологиор хангана. Муурт зориулсан тусгай үүр, байрны халуун дулааныг хянах системтэй.
-Малын эмнэлэгтэй. Орчин үеийн хэрэгсэлтэй бүтэн эмнэлэг ажиллана. Нөхөн сэргээлтийн усан сантай.
-Тоглож наадах том талбайтай. Том хашаан дотор чөлөөтэй зугаалж болно.
-Калифорнид байх үндсэн байрнаас гадна 2026 онд Лос-Анжелес, Нью-Йорк, Торонтод салбараа нээнэ.

Ривзийн санаачилга дэлхий даяар сайн үйлсийн аян эхлүүллээ. Энэ мэдээ гарснаас хэдхэн цагийн дотор хандиваар 47 сая ам.доллар цугларсан байна.

