UBLife Logo
Дэлхий

“Time” сэтгүүл Оны хүнээр AI зохион бүтээгчдийг тодрууллаа

“Time” сэтгүүл Оны хүнээр AI зохион бүтээгчдийг тодрууллаа

АНУ-ын “Тайм” сэтгүүлийн газар 1927 оноос эхлэн “Оны хүн” шалгаруулж байгаа билээ. Энэ жил тус сэтгүүлийн газраас хиймэл оюун ухаан зохион бүтээгчдийг Оны хүнээр шалгаруулжээ.

Сэтгүүлийн редакцаас “2025 он бол хиймэл оюун ухаан жинхэнэ утгаараа бидний амьдралд орж ирсэн жил байлаа. Эргэх зам үгүй болсон. Ухаантай машины эрин үе эхэлж, хүний хүч чадлын боломжийг өргөжүүлсэн гавьяаг нь үнэлж, AI зохион бүтээгчдийг онцоллоо” гэж тэмдэглэжээ.

Сэтгүүлийн нүүрэн дээр Nvidia-гийн тэргүүн Женсен Хуанг, Meta Марк-ийн үүсгэн байгуулагч Цукерберг, X-ийн эзэн Илон Маск, хиймэл оюун ухааны загалмайлсан эх Фэй-Фэй Ли нарыг гаргажээ.

“Оны хүн” шагналыг өмнө нь тодорхой нэг хүн биш бүлэг хүмүүст олгох тохиолдол гарч байсан. 1950, 2003 онд америк цэргүүд, 1960 онд америк эрдэмтэд, 2001 онд эсэргүүцлийн жагсаалд оролцогчид, 1982 онд компьютер, 1988 онд аюулд өртсөн дэлхийд олгож байлаа.

Сэтгүүлийн бас нэгэн хавтсан дээр асар том AI үсгийг компьютерын эд ангиар бүтээж байгаа зураг гарсан байна.

Сэтгүүлийн редактор Сэм Жейкобс 2025 онд AI зохион бүтээгчид хүн төрөлхтөнд хамгийн их нөлөө үзүүлсэн. Түүний цаашдын хөгжлийг хүн төрөлхтөн тодорхойлно. Үүнд та бид бүгд оролцож болно” гэж мэдэгдсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.