Улиран одож буй 2025 оны сүүлч, айсуй ирэх 2026 оны эхний өдрүүдэд болох онцлох эвентүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ. Уншигч та бүхэн шинэ оноо сайхан угтаарай.

Snow Melody 2026

Улсын Филармонийн шинэ жилийн баярын концерт 10 дахь жилдээ үзэгч бидний сонорт хүрч, хөгжмийн аялгуугаар дулаацуулахаар ирлээ! Симфони оркестрын шинэ жилийн гайхамшигт аялгуу, классик бүтээлүүд театрын тайзнаа эгшиглэж, хүн бүрд баярын уур амьсгал, таатай мэдрэмжийг бэлэглэнэ. Мөн энэ үдэш Улсын Филармонийн шинэхэн пянз, марк анх удаа олон нийтэд хүрэх юм.Хэзээ: 12-р сарын 29-нд 17:00 цагаас
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
The Colors Live ‘26

2024 оны 8-р сард “БИД НАР” тоглолтоо хийснийхээ дараа жил гаруй хугацаанд завсарласан “The Colors” хамтлаг шинэ оны эхний баасан гарагт тоглолтоо хийж, сонсогчидтойгоо мэндчилэхээр боллоо. Зочин уран бүтээлчээр шинэхэн цомгоо гаргаад удаагүй байгаа “Starfish” хамтлаг тоглоно.
Хэзээ: 1-р сарын 2-нд 20:00 цагаас
Хаана: ZU Ballroom
Growl of Clown New Year’s Concert

Шинэ оны эхний өдөр Монголын метал, рок хамтлагууд чуулан, дуулж хуурдах гэж байна. Шинэ оноо эрч хүчтэй эхлүүлбэл бүтэн жил тэр эрчээрээ явдаг гэнэ шүү.
Хэзээ: 1-р сарын 1-нд
Хаана: On’n Off Production
New Year’s Eve Celebration with Night Train

Жилийн сүүлчийн өдөр, он солигдох мөчийг Night Train хамтлагтай цуг мэдрэх мартагдашгүй үдэшлэг.
Хэзээ: 12-р сарын 31-нд
Хаана: Kookie Cafe Bar
Santa Village

Сантагийн тосгон бүхий үзэсгэлэнт орчинд буй хөгжөөнт тоглоом, үлгэрийн баатрууд, амьд хөгжмийн хамтлаг, мөсөн тэшүүр гээд шинэ жилийн уур амьсгалыг бүрэн мэдрүүлэх олон хөтөлбөрөөр дүүрэн үлгэрийн мэт орчноор шинэ он гарахаас урьтаж зочлоорой.
Хэзээ: 12-р сарын 29-нөөс 1-р сарын 1-нийг дуустал
Хаана: AIC Steppe Arena
