Монгол орны өнцөг булан бүрт амьдран суугаа хүүхэд багачуудад технологи, инженерчлэлийн мэдлэгийг дэлхийн хэмжээнд хоцрохгүй эзэмших боломжийг Юнител групп бүрдүүлжээ. Үе тэнгийн найзуудтайгаа адилхан сурч, хөгжих боломжийг бүтээн, цахим хуваагдлыг бууруулах зорилгоор “Unitel STEAM HUB” төвийг Монгол орны 21 аймагт амжилттай байгуулсан билээ. Юнител группийн ажилтнууд энэ шинэ жилийн баяраар “Unitel STEAM HUB”-ын бяцхан инженер дүү нараа урамшуулж, сэтгэлээ шингээсэн бэлгээ илгээн Монгол орны 21 аймагт Жаргалтай, Гайхалтай мөч бүтээлээ. Яг л Юнителийн сүлжээ эх орныхоо өнцөг булан бүрд хүрч, дулаан үгтэй дуудлага бүрийг холбодог шиг, алслагдсан аймагт байгаа бяцхан дүү нартаа сэтгэлийн бэлэг бэлдэн илгээгээд зургаан жил болжээ. Энэ сарын эхээр болсон “Enjoy AI 2025” олон улсын уралдаанд Монгол улсаас 56 бяцхан инженер оролцож бахархам амжилт үзүүллээ. "Unitel STEAM HUB"-ийн бяцхан инженерүүд дэлхийн олон оронд зохион байгуулагддаг олон улсын робот, кодчиллын энэхүү тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Гайхалтай биш гэж үү?
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.