ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергеa Лавров энэ сарын 29-нд шилжин шөнө Украины тал нисгэгчгүй онгоц, дроноор Новгород мужид байдаг Ерөнхийлөгч В.Путины өргөөнд халдахыг завдсан талаар мэдээллээ. “Үүний хариуг бид барих болно, сөнөөх байгаа олсон” гэж Лавров мэдэгдсэн байна. Украины тал харин Путины өргөөнд халдах ямар ч оролдлого хийгээгүй гэж мэдэгдэж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ халдлагын талаар В.Путинтэй утсаар ярихдаа мэдсэн гэж сэтгүүлчдэд ярилаа. Трамп “Тиймээ, Путин өөрөө надад энэ талаар хэлсэн. Хэрэв үнэхээр ийм халдлага хийсэн бол маш муу хэрэг. Надад таалагдахгүй байна. Ямар ч гэсэн үнэн, худлыг магадална” гэжээ.
