UBLife Logo
Newsfeed

Энэ оны хамгийн хайр татам, шинэлэг ажил: “Дулаан дуудлага“

Энэ оны хамгийн хайр татам, шинэлэг ажил: “Дулаан дуудлага“

Шинэ жил бол гэрэл гэгээ, дуу хөгжим, дурсамжаас гадна хол байсан сэтгэлүүд ойртдог онцгой мөч. Яг энэ мэдрэмжээс төрсөн гэмээр Юнителийн шинэ жилийн “Дулаан дуудлага” кампанит ажил энэ оны онцлох зүйлсийн нэг байлаа.

Энэ жилийн кампанит ажлын үндсэн мессэж бие биедээ дулаан үгтэй, халуун дотно дуудлага хийе гэсэн энгийн мэт боловч хүчтэй утгыг агуулжээ.

Монголд ойрын жилүүдэд хийгдээгүй хайр татам 3D анимейшн

“Дулаан дуудлага” кампанит ажлын хүрээнд Монголд сүүлийн үед ховордсон нарийн хийцлэлтэй 3D анимейшн бүтээсэн нь үнэхээр харц булаам.

Анимейшний гол дүрийн хүү Юнителийн инженерийг төлөөлөх аж. Харин эмээ, ач охин хоёрын дүрээр хэрэглэгчдийг илэрхийлжээ. Тэд бол бидний өдөр тутамдаа хардаг, танил, ойр дүрүүд. Гэхдээ энэ анимейшнийн үнэ цэн зөвхөн гол үйл явдлаараа зогсохгүй, жижиг деталь бүрт сэтгэл шингэсэн байдлаараа онцгойрсон юм.

Деталь бүр нь дурсамж

Анимейшнийг анхааралтай ажиглавал дараах жижиг атлаа ихээхэн утгатай элементүүд нуугдана. Захианы марк дээр 2023 онд ашиглагдсан Юнителийн шинэ жилийн буга, охины гэр доторх монгол хээ угалз, ахуйн эд зүйлс, хотын орчныг бүрдүүлсэн хуучны орос байрнууд гээд та олон зүйлийг энэ 150 секундээс олж харах нь гарцаагүй.

Эдгээр нь зүгээр нэг дизайн биш. Харин бидний мэдэх, санах, дотроо хадгалж явдаг Монгол ахуй, хотын дурсамж юм.

Interactive гацуур

Энэ жил Юнител компанийн зүгээс шинэ жилийн гацуур модоо итгэмээргүй хөөрхөн, сонирхолтой байдлаар хийжээ.

Гол дүрийн хүүг ашиглан бүтээсэн interactive гацуур-ын урд харилцуур байрлана. Хэрвээ та очоод харилцуурт үг хэлбэл ногоон гэрэл гүйж, ярианы хэмнэлээр гацуур мод гэрэлтэж, гол дүрийн хүү гараа даллан хариу мэндчилэх болно.

Энэ бол технологиор дамжуулан дулаан харилцааг мэдрүүлэх гэсэн гайхалтай оролдлого юм.

Ээж, аав, эмээ, өвөө рүүгээ, хол байгаа найз руугаа халуун дотно, дулаан үгтэй дуудлага хийх нь бидний зүрх сэтгэлгийг хэрхэн дулаацуулж, ямар гайхалтай мэдрхэмж өгдөг вэ гэдгийг энэхүү ажил бидэнд харуулж чадлаа.

Шинэ он гарах мөчид хайртай хүмүүс рүүгээ холбогдож, сэтгэлийн үгээ заавал хэлээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.