Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Анхны бороо + Хөл хорио + Бүрхэг өдрийн playlist : Сэтгэл бүлээцүүлэх 13 дуу


Улаанбаатар хотод минь юу юугүй анхны бороо шаагих нь. Сэтгэл эмзэглүүлэм гэгээхэн бүрхэг ийм л өдрүүдийг бид урт удаан өвлийн турш хүлээсэн шүү дээ. Хэдий хөл хориотой ч анхны бороонд гараа сунган, бүрхэг өдрийн намуухан хэмнэлээр сэтгэлээ бүлээцүүлцгээе. Сайхан цаг ирнэ гэдэгт итгүүлэх гэж л "Анхны бороо", "Анхны учрал", "Анхны" гэх бүхэн тохиодоггүй гэж үү?

#1 Patrick Watson - Je te laisserai des mots

"Чамд дайх үгээ үлдээе" гэх утгатай франц дуу. Их богинохон л доо. Гэхдээ зөөлөн хэмнэл, төгөлдөр хуурын арын ая нь сэтгэл нэг л тайтгаруулчихдаг ид шидтэй дуу. Клипийг нь үзэхээр өдөр болгон хар цагаан дүрс авч хадгалаад, кино хиймээр санагддаг... 

#2 Gloria Laing - Why Can't I Have You

Нэрийг нь харахад л эмзэглүүлэм дуу. Энэ дууг инээгээд, сэтгэлээ хөндөхгүй сонсч чаддаг болсон үедээ хэн нэгнийг үнэхээр мартаж чаджээ гэж бодмоор... 

#3 Faye - Cruel World

Харгис ертөнц минь, чи намайг доош унагаах уу?

Үзэсгэлэнт ертөнц минь, чи намайг оддын зүгт хүргэх үү?

#4 Nirvana - Lithium

Нирвана үргэлж хань болдог. Хүнд хэцүү, гунигтай, ганцаараа... гээд ямар ч үед тэдэнд найдаж болно.

#5 Vlad Holiday - Quit Playing Cool

"Догь" байх гэж хичээхээ боль доо. Зүгээр л надад таалагдаж байна... 

#6 Current Joys - I Knew These Two People

Олон хүний крашдаа зориулдаг дуу... Би чамд үнэхээр татагдаад байна! Чи хэн юм бэ? 

#7 Api & Sarah Hemi - Isn't It Strange

Сайн уу? Өнөөдөр хэр байв даа? Ажил чинь бүтсэн үү? Зүгээр дээ. Би дэргэд чинь байна... 

Заримдаа бид ийм л энгийн үгсийг сонсохыг хүсдэггүй гэж үү?

#8 Hungun - 168, 290, baatarfly

Энэ дуунд тохирсон тэмдэг нэр бодоод олохгүй нь ээ. Зүгээр л сонсоод баймаар...

#9  92914 - Moonlight

Ийм хөгжим, ийм хамтлаг, ийм өнгө аяс энэ хорвоод байдагт талархъя! 

#10 AM-C - Perfect Blue

Энэ хаврын хамгийн "эмо" дуу байхаа. Араас нь Нисванис хамтлагийн "Цаг хугацаа бүгдийг эмчилнэ" дууг сонсож даруулга хиймээр санагдаад байдаг юм... 

#11 Hozier - “Like Real People Do”

...

#12 Fats Domino - I'm Ready

Дээрх дуунууд бүгд л "жаахан" гунигтай болчихжээ. "Яг одоо" л бүх зүйл эхэлж буй мэт догдолмоор үедээ, ямар нэг том зүйл хүлээж буй мэт санагдах үедээ энэ дууг сонсох таатай байдаг.

#13 Choi Joo - Margaash borootoi

Яг л борооны тухай дуу үгүйлэгдээд байвал Чойжоогийн шинэ дууг сонсоорой. Хөл хорионоос болж уулзаж чадахгүй байгаа хүмүүстээ зориулмаар... 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
11 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.