Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Уйдсан, гунигласан, ганцаардсан үед сэтгэлийг тань өргөх 25 бяцхан түүх


1. Хүү маань гэртээ ирж яваа тухайгаа зурвас илгээжээ. Тэгээд хаалгаа онгойлготол 17 настай муур, 16 настай нохой хоёр нь түүнийг хүлээн хаалган дээр очиж зогсов. 

2. Цонхон дээр ирсэн хэрэмд охин бид хоёр өчигдөр самар өгсөн юм. Тэр өнөөдөр ч мөн ирээд биднийг хүлээж байлаа...

3. Ганц бие, ижил хүйстэн залуу асрамжийн газар удаа дараа хүсэлт гарган 20 гэр бүл авахаас татгалзсан төрөлхийн дауны симдромтой охиныг өргөн авчээ. 

4. Нөхөр маань 2 долоо хоногийн өмнө өөд болсон. Харин өнөөдөр гараашаас "Хонгор минь, хайртай шүү" гэж бичсэн зурвасыг нь олж харлаа. 

5. Энэ даашинзыг загвар өмсөгч өмсөн зураг даруулах байсан ч хөл хорионы улмаас ирж чадахгүй болсон юм. Харин хадам эмээ минь тун ч гайхалтай амилуулсан байгаа биз?

6. 2020 оны бараг талд нь би орон гэргүй байсан. Удаан хугацаанд эмнэлэгт хэвтэж, орлогогүй болсон ч өдөр бүр шаргуу ажилласны үр дүнд би өнөөдөр анх удаа өөрийн гэсэн орон дээр унтах нь...

7. Өвөө утастай болоод буулгасан анхных нь сэлфи.

8. Миний хүү гимнастикийн тэмцээнд ороод медаль авсан ч найз нь чадаагүй юм. Тэгэхэд хүү маань нэг медалиа найздаа өгтөл найз нь "Би үүнийг авах эрхгүй шүү дээ" гэж л дээ. Хүү "Чи миний сайн найз байсан учраас эрхтэй" гэж билээ. 

9. Алга болсон тоглоомын эрэлд...

10. Өдөр бүр өдрийн хоолны цагаар гэрийнхээ үүдэнд үнэгүй хоол тавьж, хэрэгтэй хүнд нь өгдөг айл.

11. Аав нь охиноо халтирах вий гэсэндээ гэрээсээ машин хүртлэх замд нь давс цацжээ.

12. Өвөө нь ач охинтойгоо анх удаа уулзсан нь.

13. Гэр бүлээрээ хамтдаа дасгал хийж турсан нь... 

14. Өнөөдөр миний архи, тамхи, мансуурах бодис хэрэглэлгүй 2 жил болсны ойн баяр.

15. Ижилхэн куртиктэй гэдгээ мэдсэн гурван залуу цахилгаандаж үзсэн нь...   

16. Ээж ба хүүхдүүд

17. 4 настайдаа өөд болсон охиныхоо сүүлийн зургаар шивээс хийлгэжээ.

18. Турк улсад байшингийн дээврийг шувууны үүртэй хийжээ. 

19. Өндөр өвөө бид хоёр ба өндөр өвөө 20 жилийн дараа миний охинтой... 

20. Хорт хавдрын улмаас шаналж буй бяцхан охин дээр алдарт жүжигчин Чадвик Боузман зочилсон нь. Тэр өөрөө энэ үед хавдартай байв. 

21. Хүүхэд минь хэвлийдээ зулбасан нь амьдралын минь хамгийн аймшигтай үйл явдал байв. Интернэт найз минь надад ижил хэмжээтэй бамбарууш урлаж өгсөн. 

22.  Хөл хорионы дараа аав маань хараа, сонсголгүй нохойгоо өөрийг нь танихгүй байх гэж бодсон ч нохой маань түүнийг танин угтан мэндчилж байв.

23. Ажилдаа дугуйгаар ирэх замдаа их даарч бээрдгийг минь анзаарсан хамтран ажиллагч маань надад ороолт, малгай өөрийн гараар нэхэж өгсөн.

24. Муур маань өглөө бүр хүүг сэрж, өөрийг нь хооллохыг хүлээн тэвчээртэйеэ үүдэнд нь суун хүлээдэг.

25. Охиноо төрүүлэх гээд эмнэлэг рүү яаран явах үед биднийг хүргэж өгч тусалсан гал командын машины жолооч өнөөдөр бидэнд сайн сайхныг хүсэн цэцэг бэлэглэсэн. 

Эх сурвалж: Boredpanda 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
10 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Өчигдөр
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
29
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дүрэм мэдэхгүй бол зурагтын хичээл үз 2021.04.24 172.69.252.151

Төрүүлэн гээд ч гэх шиг, балайраад бгаарай

0 Хариулах