UBLife Logo
Newsfeed

Музей, театр, уран зургийн галерейд очдог хүмүүс ИЛҮҮ УРТ насалдаг

Г.Сүрэн
Г.Сүрэн
Музей, театр, уран зургийн галерейд очдог хүмүүс ИЛҮҮ УРТ насалдаг

Их Британийн Лондонгийн Их сургуулиас явуулсан судалгаагаар музей, театр, уран зургийн галерейгаар зочлох дуртай хүмүүс урт удаан насалдаг болохыг тогтоожээ. Сардаа хэд хэдэн удаа үзвэр үйлчилгээ үзэж, урлагийн бүтээлтэй танилцдаг хүмүүс эрт нас барах, өвчлөх магадлал энгийн хүмүүсээс 31 хувиар бага байдаг аж. Харин жилдээ нэг хоёр удаа музей, галерейд зочилдог хүмүүсийнх 14 хувиар бага дүнтэй гаржээ.

Сонгодог хөгжим, урлагийн бүтээл, уран зураг үздэг хүмүүс зан төрхийн хувьд аядуу тайван, зөөлөн сэтгэлтэй байдаг бол урлагийн тухай огт сонирхдоггүй хүмүүс уурлаж уцаарлах, сэтгэлийн хямралд өртөх магадлал их байдаг гэж судалгаанд дурджээ. 

Англи улсын 6000 гаруй 50-аас дээш насныханд явуулсан уг судалгаагаар хүний хэр урт наслах нь эрхэлж буй ажил, гэр бүлийн харилцаа болон чөлөөт цагаараа хийдэг зүйлсээс шууд хамааралтай болох нь харагджээ.

Тиймээс урлагтай аль болох ойр байж, гоё сайхан урлагийн бүтээлтэй танилцаж, өөрийгөө хүрээлүүлэх нь хүний сэтгэл санааг өргөж, урт удаан аз жаргалтай амьдрахад нөлөөлдөг болохыг судлаачид зөвлөсөн юм.

Эх сурвалж: Artsy.net

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Тэр энэ санаагаа “Албаар фенүүдийнхээ дургүйг хүргэх” гэж хошигнон хэлсэн ч, утасгүй орчин нь үзэгчдэд тоглолтын амьд мөчийг гүнзгий, жинхэнэ байдлаар мэдрүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.